Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан, татвараас чөлөөлсөн гэх үндэслэлээр хэд хэдэн хүнд я.л оноосон.
Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хил даваад ирэхгүй байгаа юм. Интерполоор эрэн хайж байна гэсэн ч түүнийг авч ирж чадаагүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайд гэдэг хүн асуудал шийдсэн бол өөрөө зугтаад бусдыгаа ш.о.р.о.н.д оруулдаг байж болохгүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд та одоо эх орондоо ир. Б.Бямбасайхан зэрэг олон залуус хөлд нь чирэгдлээ” гэж мэдэгдэж байв.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Би Баттулгыг буусан өдөр очно” гэж мэдэгдсэн. Улмаар түүнийг Монголд ирчихлээ гэх шуум ч тархсан. Гэвч Ч.Сайханбилэг Монголд ирээгүй байна.














