Дорнод аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн ‘Чулуут’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ ‘Петровис’ ХХК-ийн Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цo.гцoc байгаа тухай дуудлагыг өчигдөр өглөө 08:50 цагт онцгой байдлын газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цo гцcыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн байна.

