Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны хөтөлийн замд тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2020.05.18/ өдрийн 15.30 цагийн үед тус замд гурван автомашин мөргөлдсөн байна. Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт хэмжилтийг хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Тухайн ослын улмаас Хөтөл чиглэлийн авто замын ачаалал нэмэгдэж, замын түгжрэл эрс нэмэгджээ. Ослын улмаас зорчигч болон жолооч гэмтсэн байх магадлалтай бөгөөд одоогоор гэмтсэн, нас барсан мэдээлэл ирээгүй байна.
Энэ осол нь Баянхошууны зам дээр сүүлийн 1 сарын доторх 3 дахь осол юм. Өмнө нь Баянхошууны тойрогын буудал дээр 5 машин, Жанцангийн буудал дээр 7 машин мөргөлдсөн ноцтой осол гарсан байна.













