Япон Улсын нийслэл Токио хотод зохион байгуулах ‘Токио-2020’ олимпын наадам эхлэхэд хоёр хоногийн хугацаа үлдээд байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Х.Баттулга Токиогийн олимпын наадмыг үзэхээр Япон Улсыг зорьсон байна.

32 дахь удаагийн зуны олимпын наадмын софтболл, хөл бөмбөгийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. Ээлжит зуны олимпын наадам долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл, паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд үргэлжлэх юм.














