Монголын баг тамирчид Японы нийслэл Токио хотод болсон зуны олимпийн наадамд 1964 онд анх оролцсон түүхтэй. Энэхүү олимпод монголчууд спортын таван төрөлд 21 тамирчнаа илгээж байлаа. Тэдний ёслолын хувцсыг тухайн үеийн Засгийн газрын захиалгаар Улсын оёдлын үйлдвэрийнхэн хийж, бүтээж байсан бол Өнөө жилийнхийг Мишээл Амазонка хэмээх дотоодын брэнд уралсан гэх ажгуу.

Харин энэ жил Манай улсаас Токиог зорьж буй баг тамирчидийн нээлтийн ёслолд өмсөх хувцасийг хараад Хятадууд гэж ойлгох вий дээ Хятадын күнфүтэй киноны зодooнчын хувцас ч юмуу, хөх улаан оруулагатай шилби, эмжээр нь Жетлитэй киноны Ипман ч юмуу гэх мэт яриа мэр сэр дуулдана.

Учир нь Монгол уламжилалт дээлний загвар хийцийг тодотгон хийсэн өвөрмөц хэв маяг мэт харагдах боловчиг бид ч яахав дээл өмсөж мэдэх, дээлээрээ гангардаг Монголчууд учир наана цаанийг ойлгож ялгана. Чухамдаа хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн нээлт хаалтын ёслолыг бөмбөрцөгийн олон тэрбум хүн цэнхэр дэлгэцээр сонирхон харах нь дамжиггүй. Тэдгээр хүмүүс ойлгох болов уу л гэж…

Тэр дундаа дээлний хэв загварыг Хятадын соёл гэж үздэг улс орнууд маш олон байдаг нь Холливуудын кино, Хятадын суртал нэвтрүүлэг, Хятадад тархан суурьшсан Монгол угсаатны ёс уламжилалтай ч холбоотой юм. Цаашлаад дээлийг даяаршиж буй дэлхий даяар өөр өөрсдийн улс үндэстний онцлогт тааруулан урлаж өмсөж зүүх болсон цаг билээ.
. 













