• Latest
  • Trending
Яаралтай тусламжийн үед үйлчилгээ үзүүлэх нисдэг тэргийн цагийн төлбөр 4 саяаaс эхэлж байна

Яаралтай тусламжийн үед үйлчилгээ үзүүлэх нисдэг тэргийн цагийн төлбөр 4 саяаaс эхэлж байна

2021-07-20
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, January 22, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Яаралтай тусламжийн үед үйлчилгээ үзүүлэх нисдэг тэргийн цагийн төлбөр 4 саяаaс эхэлж байна

by admin
2021-07-20
in НИЙГЭМ
0
Яаралтай тусламжийн үед үйлчилгээ үзүүлэх нисдэг тэргийн цагийн төлбөр 4 саяаaс эхэлж байна

Энэ сарын 16-нд орон нутагт зам тээврийн о.с.о.л.д орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, ГССҮТ-ийн хашаанд газардсан билээ.

Энэ нь олон хүний талархлыг хүлээж, цаашид машин хүрэх боломжгүй, мөн яаралтай тусламж шаардлагатай өвчтөнийг нисдэг тэргээр энэ мэт тээвэрлэж, амь насыг нь аврах үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээсэн юм. Тухайлбал, 100 орчим км-ийн зайтай орших орон нутагт г.э.м.т.с.э.н, о.с.о.л.д орсон хүнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулна. Энэ хооронд тухайн хүний биеийн байдал хүндэрч, н.а.с б.а.р.а.х эрсдэлтэй. Тэгвэл нисдэг тэргээр 20 орчим минутын хугацаанд тээвэрлэн эмнэлгийн гадна буулгах боломжтой аж. Иймд энэ чиглэлийн үйлчилгээний талаар сурвалжиллаа.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

ГССҮТ өөрийн гэсэн нисдэг тэрэггүй. Тиймээс энэ чиглэлийн үйлчилгээг хувийн нислэгийн компани Иргэний нисэхийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, ГССҮТ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарч, Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авч, зохих гэрээ байгуулсны үндсэн дээр үзүүлдэг байна.

Сүүлд буусан тохиолдлын тухайд “Mongolian aviation academy” нислэгийн сургалтын төвийн нисдэг тэрэг байжээ. Тус өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд гэмтсэн зургаан сартай хүүхдийг 1,000 гаруй км газраас тээвэрлэн авчирсан байна. Нислэгт 4 цаг 10 минут зарцуулжээ. Цаг алдалгүй ирж чадсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж амжсан тухай тус төвийн нислэг эрхэлсэн дэд захирал Г.Баттулга хэлсэн юм. Энэ нь тус төвийн он гарснаас хойш гэмтэл о.с.о.л, эрүүл мэндтэй холбоотой шуурхай үйлчилгээ үзүүлсэн дөрөв дэх тохиолдол юм байна.

Тус төв Airbus helicotel А-125, Robinson R-66 загварын дунд оврын нисдэг тэрэгтэй аж. Биднийг очиход нэг нь нислэгт гарсан байсан юм. Нисдэг тэргүүд 4-5 хүний багтаамжтай. Цагт 200-250 км хурдтай аж. Нэг дүүргэлтээр 600-800 км зам туулдаг байна. Robinson R-66 загварын нисдэг тэрэгтэй танилцав. Ардаа дөрвөн хүний суудалтай аж. Ерөнхийдөө дотор талыг нь машины бүхээгтэй зүйрлэж болохоор юм. Өвчтөн тээвэрлэх тохиолдолд тусгай зориулалтын дамнуур ашигладаг аж.

Нисдэг тэргүүд 4-5 хүний багтаамжтай. Цагт 200-250 км хурдтай. Яаралтай нөхцөл байдал үүсч, дуудлага өгөх шаардлагатай бол тухайн нислэгийн компанитай холбогдоно. Тус төвийн тухайд 51-311111 утсаар холбогдох боломжтой юм байна. Дуудлага өгснөөс хойш 30 минутаас нэг цагийн дотор хөөрдөг аж. Хөөрөхөөс өмнө иргэний нисэхээс зөвшөөрөл авна.

Уг зөвшөөрлийг цахимаар шуурхай авах боломжтой болсон тул ийн богино хугацаанд нислэг үйлдэх эрх баталгаажсанаар хөөрдөг байна. Нэг нислэгт 8-10 хүн баг болж ажилладаг аж. Нисгэгчээс гадна ГССҮТ дээр инженерийн баг бий. Тэд нисдэг тэрэг буух аюулгүй ажиллагааг ханган ажилладаг байна.

Нислэгийн явцад эмч нартай холбогдож, улмаар газардахад яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангасан хүлээж байдаг гэсэн үг. Одоо үнэ ханшийн тухайд тодруулъя. Нислэгийн цагийн үнэлгээ 4-6 сая төгрөг байна.

Өндөр зардалтай салбар тул уг ханшид барихаас өөр аргагүй байдаг гэнэ. Дэлхийн олон оронд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлдэг байна. Үүнд эмнэлгийн нисдэг тэрэг байхаас гадна хувийн хэвшлийн авиа компаниудтай хамтран ажилладаг аж.

Хамгийн гол нь эрүүл мэнд болон нийгмийн даатгалын уян хатан систем үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, зайлшгүй шаардлагатайн улмаас нисдэг тэргээр тээвэрлэн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд даатгалаас зохих төлбөрийг гаргаж өгдөг. Энэ нь тухайн улс хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад хэрхэн хичээл зүтгэл гаргаж байгаагийн илрэл юм. Харин манай улсын тухайд даатгалын систем үйлчилдэггүй.

Гэнэтийн о.с.ол болж, а.м.ь нас нь дээсэн дөрөөн дээр очсон үед нисдэг тэрэг дуудахад төлбөрөө 100 хувь өөрөө хариуцна. Алслалаас хамаарч овоо хэдэн сая төгрөг яригдана. Гэтэл энэ мөнгийг халааснаасаа гаргаад өгөх хүн ховор байна. Иймд даатгалын системтэй уяж, иргэнд очих ачааллыг бууруулах шаардлагатайг “Скай Жет” компанийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг хэлж байв.

Тухайлбал, 2018 оны нэгдүгээр улиралд зам тээврийн о.с.л.ы.н улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй орон нутагт н.а.с б.а.р.с.а.н 60 гаруй тохиолдол байжээ. Монгол өргөн уудам нутагтай. Дэд бүтэц сайн хөгжөөгүй. Зам харгуй хүнд. Өндөр хурдтай давхих бололцоогүй. Энэ тохиолдолд о.с.о.л.д орсон нэгнийг автомашинаар тээвэрлэж, нийслэл рүү “сэгсчүүлэх” хооронд ам ьсгал хур аадаг байна. Харин нисдэг тэргээр үйлчилгээ үзүүлэх тоог бодлогоор дэмжиж, эрх зүйн хувьд ч хор иг саадыг нь бууруулаад өгвөл олон хүний амийг аврах боломжтой санагдсан юм.

Он гарснаас хойш манай улсад дөрвөн нисдэг тэрэг орж иржээ. Дашрамд дурдахад, энэ төрлийн үйлчилгээ сүүлийн хэдэн жил идэвхжиж байгаа юм. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газарт ерөнхий зориулалттай нислэгийг дэмжих зорилгоор 2016 онд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх тасаг байгуулагдсан аж. Улмаар Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсанаар эрх зүйн орчин бүрэлдсэн байна. Өөрөөр хэлбэл, бага оврын агаарын хөлөг. нисдэг тэргийг Монголд хөгжүүлэх суурь баримт бичиг болсон гэсэн үг. Ингэж хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж, уг салбарт хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэнээр бага оврын агаарын хөлөг, нисдэг тэргийн тоо нэмэгдэх болжээ.

Хувийн хэвшлүүд нисдэг тэрэг авч эрэн хайх, авран хамгаалах, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх ажиллагаанд ашиглахаас гадна аялал жуулчлал, уул уурхай зэрэг олон хэлбэрээр нислэг үйлдэх боломж бүрдсэн байна. Энэ чиглэлээр манай улсад одоогийн байдлаар гурван компани идэвхтэй ажиллаж, хөрөнгө оруулалт хийх болсон байна. Он гарснаас хойш манай улсад дөрвөн нисдэг тэрэг орж иржээ. Энэ нь тун өндөр тоо аж. Дандаа сүүлийн үеийн загвар. Нэг нь гэхэд АПУ компанийх юм байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.