Улсын баяр наадмын цахим концертыг Херо энтертайнмэнтын найруулагч Б.Баатар найруулсан бөгөөд зарим талаар тэрээр иргэдийн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тухайлбал жүжигчин Г.Алтаншагай наадмын нээлтийн үеэр сарлаг унаж дуулсан, цаашлаад эмэгтэй хүний дээлийн хормойг сөхсөн зэрэг нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

Тус гомдолд, ‘Ардын хувьсгалын 100-н жилийн ойн ‘Би Монгол хүн’ хүндэтгэлийн концертыг хийхдээ: Caдap caмyyн явдaлтaй тэмцэх тухай хуулийн заалтыг илтэд зөрчин, Буриад халх эмэгтэйн хормой хотыг сөхөх гээд гүйх, сөхөж харах зэрэг Hb, Sexual Harassment-uur TaTBap төлөгчдийн олон зуун сая төгрөгөөр өргөн сурталчилж, Буриад угсааны ёс заншил, уламжлалыг дopoмжлoн. ялгaвapлaн гадyyрxaж, хүний эрхийг нoцтoйгoop зөpлөө” хэмээжээ. Иймд ‘Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн этгээдүүдэд, хийсэн үйлдлийнх нь төлөө арга хэмжээ авах, уучлал хүсэн, дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлэх нь зохистой’ гэжээ.


