Төрд өндөр албан тушаал хашиж байсан, нэр нөлөө бүхий цагаан захтнууд 2020 онд хуйгаараа “ачигдаж”, тун ч барцадтай жилийг туулсан. Гэвчиг тэрхүү барцадтай жил нь ганцхан жил үргэлжлээд бүгд шахуу нар харчихлаа.

Тодорхой хэлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэглэсэн “сценар”-ын дагуу бүгдийг нь хорьсон дүр үзүүлээд суллав.
Түүнчлэн эрх баригч нам 100 жилийн ойдоо зориулж, Өршөөлийн хууль батална гэж ярьсаар хаврын чуулганы сүүлийн долоо хоногт гялалзуулан батлаад Х.Баттулгатай хүч хавсарчихсан нь тэр. Наанаа бол өршөөлийн хуулиараа цөөн тооны цагаан захтнуудаа суллаж, авлига, албан тушаалтны хэргийг өршөөхгүй байх хувилбар дээр тогтоцгоосон. Угаасаа ч эл хуулиндаа хамааралгүйгээр ялтан цагаан захтнуудаа суллаад дууссантай ч холбоотой.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын асан Б.Ундармаа, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Гантулга, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, 60 тэрбумын хэргээр ял авсан Ц.Сандуй нарын хүмүүс ээлж дарааллан суллагдаж наранд гарсан. Тухайлахад, ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар аавын хаалга татсан Г.Солтан нарт Ерөнхийлөгч асан Х.Баттулга “уучлал” үзүүлчихсэн. Нөгөөх нь цахим орчинд өөрийгөө цагаадсан мэтээр баахан шоудсан. Тэр ч байтугай хүн а.ми.ны гэмт хэр.эгтэн Б.Махбалыг биеэр эдлэх ял.аас ч хөнгөлсөн муйхар энэрэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гарсан байдаг юм.

Тэдний араас Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баяр нар суллагдсан. Одоо М.Энхсайханд уучлал үзүүлэх асуудлыг намынхан нь удаа дараа тавьж буй.
Ерөнхийдөө Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон МАН-ынхны хүч хавсарсан хамтралын ард Монголд цагаан захтан я.л эдэл.сэн болчихоод суллагдсан нь түүх болон үлдэх нь даанч харамсалтай…
Эх сурвалж: eguur.mn













