Kopoнaвиpycийн халдвар авсан долоон сартай хүүг асарч буй сувилагч олны хайрыг хүртээд байна.
Монголын мянга мянган сувилагч, эмч, асрагч нар өдгөө яг ийм л бодолтойгоор цар тахалтай тэмцэж буй. Дэлхий дахинд kopoнaвиpycт халдварын улмаас эрүүл мэндийн салбарын 3000 гаруй ажилтан амь насаа алдаад байна.
Манай улсын хувьд 400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдвар авч, kopoнaвиpycаар өвчлөөд байна. Гэсэн хэдий ч тэд айж зугтаагаагүй, зугтаах ч үгүй. Хэн нэгэнд хариуцлага нялзааж, уснаас хуурай гарахын тулд элдэв арга сүвэгчилж, сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн хуудаснаа элдвийг гомдоллохгүй. Тэдэнд тийм цаг зав ч үгүй. Тэд хийх ёстой ажлаа хийж, цаг сунган зүтгэж, өвчтөн бүрийнхээ амь насыг цар тахлаас авран хамгаалахаар ажиллаж байгаа.

Магадгүй энэ хэцүү цагт гагцхүү эцэг, эх, эхнэр нөхөр нь л тэдэнд дэм болж, бяцхан хүүхдүүд нь ээж аавыгаа олон хоногоор ээлж тааран ажиллаж, тусгаарлагдан холдох хугацаанд санан бэтгэрч байгаа.
Сошиал хуудаснаа “Олон цаг оочерлуулаад байна”, “Эмч нар ашиг хонжоо хайлаа” гэх мэт элдэв үгсийг тухтай гэртээ, дулаан хөнжилнөөсөө, хурууныхаа үзүүрийг хөдөлгөх төдий бичин, лайкын тоо цуглуулах хүмүүс бий.
Харин голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд тэдэнд гомдох завгүй, хувцсаа тайлах ч боломжгүй, халуун цай оочлон суух ч цаггүй ажиллаж байгаа. Өнгөрсөн хорионы үеээр иргэд “Хатуу хөл хорионоос залхаж, уйдаж байна. Гарч алхмаар, гүйж хараймаар, дуулж хуурдмаар байна” гэж “эрхлэх” хүмүүсийг тэд хараад “Олон хүнийг амийг алдахгүйн тулд Та нар минь дулаан гэртээ хэдхэн хоног тэсээч” хэмээн залбиран гуйна. Тэдэнд тухлан суугаад сошиал хэсэх нь бүү хэл тухтайхан бие засах ч боломж гарахгүй байгаа.














