“Монгол наадам” контент TV-үүдээр цацагдсанаас хойш сошиал орчинд үзэгчид үзэл бодлоо илэрхийлж талцсаар байна.

“Мөрөөдлийн театр”-ын захирал, жүжигчин Г.Алтаншагайн дуулсан буриад дууны дуулалт болон зохиомж, клипэнд буриад зон сэтгэл дундуур байгаа бололтой. Огт таалагдахгүй байгаагаа илэрхийлж сэтгэгдэл үлдээсээр байна. Сайшааж байгаа нэг хэсэг байгаа ч ихэнх нь ш.ү.ү.м.ж.и.л.ж байна.

Тэд гол нь найруулгын алдаатай, өв уламжлалыг г.а.ж.у.у.д.у.у.л.с.а.н, хэт шогчилсон, судалгаа хийж уран бүтээл хийх ёстой гэж үзэж байна. Үзэгчдийн сэтгэгдлээс дурьдвал:
“Сарлаг унадаг буриад байдаггүй юм. Найруулгын хувьд уран сэтгэмж нь хэрээс хэтэрсэн. Мэргэжлийн дуучин хөвүүд, басгадаар дуулуулах байсан юм. Айлын эхнэр дээлтэй хүний хормойг сөхөөд манай буриадуудыг савсаг байдлаар харуулсан, д.о.р.о.м.ж.и.л.ж байна.

Манжийн үеэс салсан болохоор нударга байдаггүй. Майлгай биш байна. Дууны хэллэг, ая дан нугалаа алга. БААТАР манай буриад зоноос уучлалт гуйх ёстой” гэх мэтчилэн сэтгэгдлүүд хөвөрсөөр…


