Өчигдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр бооцоот морин уралдаан зохион байгуулахын завдсан уяачдад хариуцлага хүлээлгэжээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болох гэж байсан энэ уралдаанд бүртгэлгүй, эцэг эхийн зөвшөөрөл аваагүй унаач хүүхдүүд ирсэн байжээ.

Холбогдох төрийн байгууллагууд хяналт, шалгалт хийх үеэрээ уг үйл явдлыг илрүүлсэн тухайгаа мэдээлсэн байна. Ийнхүү уяачдад шаардлага тавьж, уралдаанд орох гэж байсан унаач хүүхдүүдтийг бүртгэлжүүлсэн байна.














