Улсын өсөх идэр начин Э.Энхбат олимпын аварга Н.Түвшинбаяр хүндээр гэмтээсний улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног yxaaнгүй хэвтэж, улмаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ.
Түүнд эмч нар хоёр ч удаа унтyyлгa хийж, бие нь дээрдэхгүй байсаар БНСУ-ыг эхнэр, дүүгийн хамт зорьсон юм. Харин түүний гурван хүүхэд болон хадам ээж нь удахгүй БНСУ руу явахаар болоод байгаа юм.
Тэрбээр БНСУ-д 50 гаруй хоног эмчилгээ хийлгэж, уxaaн орсон гэнэ. Түүний биеийн байдал ямар байгаа талаар ойрын эх сурвалжаас тодруулахад:
‘Гурван хүүхдийнх нь виз гарсан гэсэн. Эхний нислэгээр аав, ээждээ очих юм билээ. Э.Энхбат начны биеийн байдал бага багаар сайжирч байгаа. Анх эхнэртэй нь огт уулзуулахгүй байсан бол одоо тасаг руу нь эхнэрийг нь долоо хоногт нэг удаа оруулж, уулзуулж байгаа. Эхнэрээ таньж, заримдаа хөл, гараа хөдөлгөдөг болсон. Одоогийн байдлаар хоёр аппарат залгаатай байна гэсэн. Анх дөрөв, тав байсныг бодвол харьцангуй багассан. Гуурс залгаатай байгаа учраас юм ярьж чадахгүй байгаа. Хамраар нь гуурсаар тэжээл, хоол өгдөг юм билээ’ гэлээ.

