“Хувьсал” продакшны нүүр царай болсон эрэгтэй жүжигчин О.Мөнхдалай Бээжинд жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн.

Азийн топ модель өргөмжлөлт загвар өмсөгч О.Мөнхдалай Монголын эрэлттэй эрэгтэй жүжигчин. Хүн биеэ сайхан авч явна гэдэг нөр их хөдөлмөр.

Өглөө бүр 400 удаа “гэдэсний таталт” хийдэг О.Мөнхдалай хөдөлмөрч залуу. Эхнэр, гурван хүүхдээрээ гоёж, “Б.урхны өгсөн бэлгийг буцаахгүй. Хэдэн ч хүүхэдтэй болоход бэлэн” гэж ярьж байсан О.Мөнхдалайгийн “тoлгой эргэж”, эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарсан.

Харин с.алсан “хэргийн эзэн” нь дуучин А.Хишигдалай. Жүжигчин О.Мөнхдалай, дуучин А.Хишигдалай хоёр хамт амьдарч байгаагаа зарлаагүй ч, европт хамтдаа аялсныг нь хэрэг дуртай хүмүүс инстаграмдаа оруулсан зургаар нь илрүүлсэн. Мөн жүжигчин МУСТА О.Мөнхдалай Шадар сайд Я.Содбаатарын зөвлөх болсон.

Энэ тухай хэдэн өдөр сошиалаар шуугисан билээ. МАН-ын гишүүн, НАМЗХ-ны идэвхтэй гишүүн О.Мөнхдалай саяхнаас гэртээ эргэн тухай ярих болов. Учир нь эхнэр гурван хүүхэдтэйгээ хамт авахуулсан зураг олон нийтэд тарж, О.Мөнхдалайг “зөв шийдвэр гаргалаа” гэж баяр хүргэж байна.















