Данийн хаалгач Каспер Шмейхелийн нүд рүү хөгжөөн дэмжигч лазер тусгасан тул Европын хөл бөмбөгийн холбоо Английн багийг торгох болсон байна. Английн шигшээ багийн ахлагч Харри Кейн торгуулийн цохилт гүйцэтгэхийн өмнө нэгэн хөгжөөн дэмжигч Каспер Шмейхелийн нүд рүү лазер тусгажээ.

Торгуулийн цохилтыг Шмейхел хаасан ч буцаж ойсон бөмбөгийг Кейн өшгилж оноо авсан. Лазер тусгаснаас гадна Английн шигшээ багийг хоёр өөр хэргийн улмаас торгох болжээ. Тухайлбал Английн хөгжөөн дэмжигч нар Дани улсын төрийн дууллыг үл хүндэтгэсэн, хагас финалын тоглолтын өмнө салют буудуулсан хэргээр торгох болсон байна.

Өмнө нь Английн дэмжигчид өрсөлдөгч талын төрийн дууллыг үл хүндэтгэснээс болж тус улсын шигшээ баг 4300 фунт стерлингийн торгууль төлж байсан. Сүүлд болсон асуудлуудын улмаас Английн шигшээ баг 8000 хүртэл фунт стерлингийн торгууль, албан ёсны анхааруулга авч болзошгүй юм.
Эх сурвалж: Daily Mail













