Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан хийх Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан болж байна. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.

Ингэхдээ Есөн хөлт цагаан тугийн өмнөөс ташаагаа тулсан байдалтайгаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.

Ганц ХӨСҮТ дээр ПСР үнэгүй болсон сургаар хүмүүсийн бөөгнөрөл үүсч байна
Сүүлийн 24 цагт нийт 12539 шинжилгээ хийхэд 2308 хүнээс шинээр халдвар илэрч, таван xvн нac бapлaa. Ингэснээр Монгол Улсад батлагдсан xaлдваpын нийт тохиолдол 134270 болж, нийт нас баралт 660 боллоо. Улаанбаатарт 1367 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба эмнэлгээс шалтгаалах xaлдвap нэг бүртгэгдсэн. Харин орон нутагт 940 тохиолдол бүртгэгдлээ.
Нac бapcaн иргэдийн тухайд:
- 60-69 насны нэг,
- 70-79 насны хоёр,
- 80-аас дээш насны хоёр хүн 5-20 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нac бapлaa.
Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн шууд мэдээлэл долдугаар сарын 11-нээс түр завсарлаж, xaлдвapын нөхцөл байдлын талаарх хоногийн мэдээллээ яамны сайтдаа байршуулах болно.
Соvid-19 илрүүлэх сайн дурын PCR шинжилгээг зургадугаар сарын 15-наас эхлэн үнэ төлбөртэй болсон билээ. Тэгвэл Ганц ХӨСҮТ дээр ПСР үнэгүй болсон сургаар ихэнх хүмүүс олноор цуглаж байна. Ингэснээр Халдвар тарах магадлал асар өндөр байгаа юм.

Хэдий үнэгүй шинжилгээ авч байгаа хэдий ч ард иргэдийн бөөгнөрөл, зай хоорондоо барихгүй байгаа харагдана. Тиймээс иргэд та бүхэн бусдыгаа хүндэлж зай хоорондоо барьж эрсдэлгүй шинжилгээгээ өгөхийг хүсэж байна.













