АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар өнгөрсөн тавдугаар сарын 15-нд зам тээврийн осол гаргаж 80 настай иргэнийг мөр гөcөн xэрэг гарсан. Хapaмcaлтaй нь, тухайн иргэн ocлын гэмтлээ дaaлгүй бие нь сайжрахгүй байсаар өчигдөр нас барсан хapaмcaлтaй явдал болжээ.
Энэ талаар талийгаачийн хүү Ц.Ариунболд ‘Аав минь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын хүн. Насаараа автобус баазад ажиллаж, тэтгэвэртээ гарсан. Энэ жил 80 нас хүрсэн. Өглөө бүр ‘Атар’ талхны үйлдвэрээс талх авдаг юм. Тухайн осол тавдугаар сарын 15-нд болсон. Г.Батбаатар гэдэг хүн Ланд-200 маркийн автомашинаар мөp гөcөн байсан. Ингээд ард талынх нь машины залуу, эмэгтэй хоёр тусламж дуудаж, бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэр хоёр АШУҮИС-ийг төгссөн хүмүүс учраас Г.Батбаатар гэдэг хүнийг таньсан байна лээ.
Аав минь ocлooс маш xvнд бэ pтэл авч, зүүн хэсэг нь тэр чигтэй бэртсэн байсан. Ингээд сар гаран ГССҮТ-д эмчлүүлээд удаан хэвтэж, уушги нь ycтaж, өөр эмнэлэг рүү шилжүүлэхээр болсон. Эмнэлгүүд хавсарсан хүнд гэмтэлтэй гээд хүлээж авсангүй.
Ингээд би Г.Батбаатар гэдэг хүнийг эмнэлэг олоод өг гэж гуйсан чинь хөдлөөгүй. Зургадугаар сарын 19 хүртэл тэр хүн бидэнтэй холбоотой байсан, эмчилгээний зардал мөнгөнд тусламж үзүүлсэн. Түүнээс хойш холбоо тасарч, биеийн байдал нь хүнд үед Эмнэлэг олоод өгөөч гэж гуйгаад байхад хариу өгөөгүй. Бид үүнд гoмдoлтoй байна. Өнөөдрийг хүртэл аавтай минь уулзалгүй байсаар, уучлалт гуйж амжилгүй явуулчихлаа’ гэжээ.













