Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцаж байна.

Энэ үеэр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам барилгын ажлын төслийн зөвлөх, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Очирбат Дарханы замын шинэчлэлтийн ажилд нийт 1500 хүн долоон загварын тоног төхөөрөмжтэй ажиллаж байгааг дуулгалаа.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны таван гүйцэтгэгч нь дандаа БНХАУ-ын компаниуд байсан бөгөөд цар тахлын улмаас хятад ажилчид орж ирээгүй аж. Тиймээс дандаа монгол ажилчид ажиллаж байгаа хэмээлээ.

Тиймээс монгол ажилчид зарим техникээ ажиллуулж чадахгүй байгаа сул талууд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр замын 113-т нь асфальтан хучилт тавьжээ. Гэхдээ хилээр замын цагаан будаг зэрэг материал орж ирэхгүй байгаа учир тэмдэг, тэмдэглэгээнүүд нь дутуу байгаа юм байна.













