ОХУ-аас ирсэн 18 оюутнаас covid-19 халдвар илэрч Монгол улсын хэмжээнд нийт 61 иргэн бүртгэгдлээ

Манай улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зарлаж байна. Тэрбээр “Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан. Хоёр лабораторид 375 хүнд шинжилгээ хийгдсэн.

Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.Мөн ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрслээ.

Latest articles

Related articles

spot_img