Олимпын аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд улсын начин Э.Энхбатын биед xaл.дсан хэр.эг гарсан. Э.Энхбат начны биеийн байдал ма.ш хүнд ГССҮТ-ийн Сэх.ээн амьд.руулах, эр.чимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад БНСУ эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Э.Энхбат начны ээж болон гурван хүүхдийг нь Солонгос Улс руу явуулах асуудлыг шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэв.

Тэрбээр:
“Долоодугаар сар. Монгол хүн бүр морь, бөхөө шинжиж, сур шагай нааддаг дэлгэр сайхан сар байдагсан. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Наадмын тухай бодохтой зэрэгцэн Э.Энхбат начинаа эдгэрч, эрүүл болж ирээд нутгийн зон олноо, Монгол түмнээ баярлуулаасай гэж хүлээж сууна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ардын сайхан үг бий. Начныхаа эмчилгээний зардалд дэм үзүүлсэн, өнөөдөр ээж болон гурван хүүхдийг нь Солонгос улс руу явуулах асуудлыг шийдвэрлэлээ” гэлээ.














