KADR брэнд топ Г.Оюунгэрэлтэй хамтран “ЖАРАН” нэртэй шинэ цуглуулгаа танилцууллаа.

Загвар ертөнцөд Азийн хатан хаан хэмээн нэрлэгддэг ТОП модел Г.Оюунгэрэлийг өнгөрсөн өвөл нэгэн нэвтрүүлэгт орсоноос нь хойш жарга хэмээн хочлох болсон.

Дорно дахины он тооллоор аван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг. Нэг үгээр топ модел гэх их андуу эндүү тайлбар ч өгчихөөгүй гэсэн үг юм. Хэн ч, хэзээ ч үг, үсэг санамсаргүй эсвэл буруу ойлгосноороо алдаж л байдаг. Бас алдааг алдаа гэж хараад гуниад өнгөрөх үү эсрэгээрээ боломж гэж харах уу бидний сонголт аж.

Хүн бүр бүхнийг мэддэг юм шиг, өөрөө ямарч алдаа гаргадаггүй гэгээн юм шиг аашилж нэгхэн алдаан дээр нь дөрөөлж дүгнэлт хийн бусдыгаа элдвээр хэлж, олноороо дэвслэхээсээ өмнө азнаж өөр дээрээ тусгаж боддог байцгаая. Яг Г.Оюунгэрэл шиг. Түүний хувьд санамгүй хэлсэн үг нь ийнхүү шинэхэн цуглуулгын нэр болж нийтэд цацагдлаа.

“No fashion Show” уриан дор бүтээгдсэн”ЖАРАН” нэртэй загвар нь өнөөдрийн нийгэмд бага ч гэсэн өнгө гэрэл гэгээ оруулахыг зорсныг загварын хурц шийдэл, өнгө төрхөөс харж болно.














