Шинэ Зеландад фермийн аж ахуйг өргөнөөр эрхэлдэг ба таван сая хүн амтай тус улс 26 сая хоньтой байна. Тэрээр Шинэ Зеландын малчин 200 гаруй хонио үл тоомсорлож, амьтны эрх зөрчсөн хэрэгт буруутгагдан, я л ший тгэл оноохоор болжээ.
Беван Скотт Тайт гэгчийн маллаж байсан 226 хонь үхсэн байдалтай олдсон байна. Тэднийг олох үед ихэнх нь xvндээр өвчилсөн, өвс тэжээлийн архаг дутагдалд орсон болохыг тогтооссон байна.
Шүүхээс түүнийг амьтанд хайхрамжгүй хандсан тул есөн сарын турш гэрийн хорионд хорьж саатуулах, 150 цаг амьтан хамгаалах хуулийн дагуу олон нийтийн ажил хийх ял шийтгэлийг даваа гарагт оноосон байна. Мөн өөрийн эзэмшлийн мал амьтан харгалзан тэжээх эрхийг нь дөрвөн жилийн турш хоригложээ. Өмгөөлөгч нь малчин маш их сэтгэл санааны дарамтад орсон байсан ба хангалттай тусламж дэмжлэг аваагүй байсан хэмээн өмгөөлсөн байна.
Шинэ Зеландын өмнөд арлын урд хэсэгт байдаг Руссок Крик дэх Тайтын фермээс үхсэн мал 2019 оны дөрөвдүгээр сард олдсоноос хойш эрх баригчид анхаарлаа хандуулж эхэлжээ. Түүний тэжээдэг бусад мал, амьтанд өлсгөлөнд нэрвэгдсэн, өтөнд бариулсан, xaлдвaрт өвчин туссан шинж тэмдэг илэрсэн байна. Зарим хонинынхоо ноосыг хоёр жилийн турш хяргаагүй байжээ.
Тухайн үед нөхцөл байдалдаа анхаарах зааварчилгаа өгч, наймдугаар сард дахин шалгахаар очиход улам дордсон байсан аж. Шинжээчид 226 хонийг vxсэн байдалтай олсон байна. Улмаар фермэд байсан бусад малыг зарж борлуулан, өөр фермүүдэд хувааж өгчээ.
Эх сурвалж: ВВС













