УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хэт бартаат замын уралдаанд оролцож, тавдугаар байр эзэлжээ.
ОХУ-ын Эрхүү хотод зохиогдсон Олон улсын хэт бартаат замын авто спортын тэмцээнд Монголын Бартаат замын авто спортын холбооны зургаан багийн 30 гаруй тамирчин оролцсон байна.

Эрхүү хотод долоодугаар сарын 2-4-ны өдрүүдэд болсон энэхүү тэмцээнд Ж.Гэрэлт-Од дасгалжуулагчтай, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяраар ахлуулсан “Team Mongolia” баг шагналт тавдугаар байрт шалгарчээ.














