Ерөнхий сайд асан С.Баяр энэ долоо хоногт магадлангаар суллагдахаар болжээ. Түүнд анхан шатны шүүхээс таван жилийн хорих я.л оноосон бол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн я.л оноосон юм.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар я.л эдлэн х.о.р.и.г.д.о.ж буй хүн бүр магадланд орж, х.о.р.и.х я.лаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой.

Тухайлбал, я.л.т.а.н г.э.м.т х.э.р.э.г үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, я.л эдлэх хугацаандаа н.о.ц.т.о.й зөрчил гаргаагүй, оногдуулсан я.лын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэдэг ажээ.

Ийнхүү Ерөнхий сайд асан С.Баяр магадлангаар суллагдахаар болсныг эх сурвалж мэдээллээ.
Баар, цэнгээний газруудыг нээх талаар яригдаж байна
Аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагын гэрээ байгуулснаар үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр болов. Тодруулбал, Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг зэрэг 10 гаруй аж ахуй байгууллагын үйл ажиллагааг хариуцлагын гэрээ хийсний үндсэн дээр нээхээр болж буй.
Иймд харьяа дүүргийнхээ Хүнс худалдаа үйлчилгээний газрын хэлтэст хандан хариуцлагынхаа гэрээг хийнэ. Хариуцлагын гэрээ нь үйл ажиллагаа явуулж байгаа чиглэлээсээ хамаараад өөр өөр байх зохицуулалтыг гэрээнд тусгасан байна.
Мөн “ААН-үүдийн үйл ажиллагааг үе шаттай нээж байгаатай холбоотойгоор баар, цэнгээний газрыг нээх талаар яригдаж байна” гэж эх сурвалж мэдээллээ. Хариуцлагын гэрээгээ зөрчвөл т.о.р.г.у.у.л.и.й.н арга хэмжээ болон тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хамаатай хариуцлагын гэрээний үндсэн загвар болон эрх, үүрэг:














