• Latest
  • Trending
Замын-Үүд, Гашуунсухайтад үүрлэсэн авлигын системийг ерөнхий сайд “анзаарсан” уу

Замын-Үүд, Гашуунсухайтад үүрлэсэн авлигын системийг ерөнхий сайд “анзаарсан” уу

2021-07-05
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Wednesday, January 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Замын-Үүд, Гашуунсухайтад үүрлэсэн авлигын системийг ерөнхий сайд “анзаарсан” уу

by admin
2021-07-05
in НИЙГЭМ
0
Замын-Үүд, Гашуунсухайтад үүрлэсэн авлигын системийг ерөнхий сайд “анзаарсан” уу

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийг хоёр жилийн өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олгогдсон маш том эрх мэдэлтэй бараг анхны Ерөнхий сайд болсон гээд байдаг.

Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед нэлээд хугацаанд “хөдөлгөөн” хийсэнгүй. Ерөнхийлөгчийн сонгууль дуустал, наадам хийх эсэх шийдвэр гаргатлаа дуугарсан ч үгүй. Гэтэл сүүлийн үед Засгийн газрын шийдэх асуудлыг Аюулгүйн зөвлөл дээр яриад байдаг боллоо гэсэн шүүмжлэл их гарч байна. Уг нь ах дүүгийн нөхөрлөл, Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн харилцаа хоёр асар өөр зүйл байгаа юм.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Тэгвэл ингэж Ерөнхийлөгчийн сонгууль дуустал, наадмын шийдвэр гартал “хөдөлгөөн”-гүй суусан Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт нийслэлээс гарч өмнөд хил ажиллав.

Эрээний хил дээр Монголын ачаа гацаад сар шахам болсон. Ачаагаа хүлээж буй монголчуудын төлдөг төлбөр нь өдөр цагаар нэмэгдээд болохыг больсон. Тиймээс аргаа барж, xapaaлaa урсацгааж байлаа.

Өмнөд хил дээр ингэж экспорт нь гарахгүй, импорт нь орж ирэхгүй таг гацаад байгаа юм.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд дэх энэ эмх замбараагүй байдал, наашлаад Алтанширээ суманд баригдаж буй Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцжээ.

Нефтийн үйлдвэрт хөрөнгө оруулагчид анхаарал тавьж буй учир ажил нь ном журмаараа явж байх шиг байна. Харин Замын-Үүд дэх явдал замаа алджээ. Хилийн ариутгалын хаалгыг хүн бүр харсан байх. Захын хоньчин хонио угаадаг болсон “технологи”-оос дор юмаар өнөөдөр өмнөд хил дээр тээврийн хэрэгслийг ачаа бараатай нь ариутгадаг гэж байх юм. Тэрийг харсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “…Ийм юм байхаар аргагүй шүү дээ” гэж байгаа харагдав.

Явж явж Хятадын талаас ачаа тээврийг гацааж байгаа нь ариутгалын хаалгатай холбоотой гэсэн дүнд хүрэв үү, яав. Өнөөдөр өмнөд хил яагаад ийм ядарсан ариутгалын төхөөрөмжтэй байгааг шалгуулах хэрэгтэй гэсэн шахалтыг олон нийтийн зүгээс тавьж байна.

Юутай ч Ерөнхий сайд Замын-Үүдээр ачаа орж ирэхгүй гацаж, иргэдийг бухимдуулж байгаа явдлыг 30 хоногийн дотор цэгцлэх үүргийг албаныханд өгсөн байна.

Гэхдээ эх сурвалжийн мэдээллээр уг явдал зөвхөн ариутгалын төхөөрөмжөөс ч болсон хэрэг биш ажээ. Тэнд ажилладаг гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийнхний үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг тээвэрчид, үйлчлүүлэгчид нэг дуугаар хэлж байна. Хятадын талын ганц үгийг мянга болгож өөрсдийнхөндөө тээг тавьдаг. Тэгээд авл.ига нэхэж, ачааны ханшийг тэнгэрт тултал өсгөсөн гэцгээж байна. Энэ бүхэн Ерөнхий сайдын хараанд өртөж, чихэнд сонсогдсон эсэхийг бүү мэд.Гэвч Монголын төр энэ асуудалд анхааралд тавьж, хилийн боомтууд дахь идээ бээрийг шахах цаг болсон.

Нэг явган шог байдаг. Нэгэн боомт дахь гаалийн байцаагчийн төрсөн өдөр болжээ. Хамт олон нь тэмдэглэсэн байгаа юм. Нэг нь “Ландкруйзер бэлэглэе” гэж гэнэ. Нөгөөдүүл нь “…Жижигдэнэ ээ” гэжээ. Бас нэг нөхөр “…Эхнэрт нь, өөрт нь хоёр Ландкруйзер бэлэглэе” гэж. Тэгэхэд нь бас л “.Жижигдэнэ” гэжээ. Сүүлд нь “ Тав хоног ээлжинд гаргая” гэсэн байна. Тэрийг нь “…Тэгж даврааж арай болохгүй ээ” гэсэн гэдэг.

Энэ бодитой ч байж мэднэ шүү. Учир нь Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудал Улаанбаатарт үлгэр домог шиг юм яригддаг. Удаж байна.

Тэнд Монголын хууль үйлчилдэггүй. Энгийн нүдээр харахад “хээрийн хууль” гэмээр ч юм шиг… Маш их валют мөнгөний хөдөлгөөн энэ хоёр боомтод бий. Монголын төрөөс хараат бус, тусгаар тогтносон эдийн засаг тэнд байдаг. Үндсэндээ ма фийн зох ион байгуулалттай. Толгойлогчид нь улстөрчид голдуу байдаг.

Эдгээр боомт дахь гааль, мэргэжлийн хяналтын албанд санаандгүй хүн хэзээ ч томилогддоггүй. Албан хаагч бүр “эзэн”-тэй. Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ бүхнийг мэддэг байгаад сая очихдоо халаа сэлгээ шууд хийсэн бол эзэд нь усаар бургуйдуулсан оготно шиг гарч ирцгээх байсан юм. Бас төмөр замын тээвэр ч энэ ма фийн гарт орчихсон. “Толгойлогч” нар зөвшөөрөл өгөхгүй бол ямар ч аж ахуйн нэгжийн ачааг хариуцсан албан хаагч тээвэрлүүлэх эрхгүй. Ийм л завх рал манай хилийн боомтууд, ачаа тээврийн салбарт нүүрлэчихээд байгаа юм. Даанч удсан л даа. Тэр ариутгалын төхөөрөмж энэ тэрийг албаар ийм байлгаж байж мэднэ. Тийм л аюултай бугшсан систем байгаа юм. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо энэ мэт ард түмний халаасыг тэмтэрдэг, Монголын төрийн нэр хүндийг бардаг, хуулиас гадуурх хүч нүүдтэй “ажиллаж” эхлэх хэрэгтэй. Чадахгүй бол хэрэггүй.

Ерөнхийлөгчийн сонгууль гээд баахан дуугүй суулаа. Наадам хийх үү, үгүй юу гэж нэлээд бодлоо. Одоо энэ бүхэн дууссан. Ерөнхий сайдын хувьд ажлаа хийж, эрх үүргээ хэрэгжүүлэх цаг. Юутай ч Ерөнхий сайд асуудлуудтайгаа нүүр туллаад эхэллээ.

Гэхдээ энэ бүхний дараа Замын-Үүдийг зорьсон нь чухамдаа л нүдээ олсон томилолт болчихов уу даа. Очсон, харсан, одоо үр дүн хэрэгтэй.

Замын-Үүд, Гашуунсухайт хоёрт бий болсон улстөрчдийн оролцоотой эдийн засгийн ма фийг Ерөнхий сайд мэдэж байгаа юу. Мэдсэн бол тэр м а фийн зохион байгуулалттай системийг задалж чадах уу гэдэг их чухал. Чадвал Монгол төр цэвэршинэ. Авлига буурна. Энэ улсын том, жижиг эдийн засгийг авч яваа бизнесмэнүүдийн нуруу амарна. Ард нь ард түмний амьдралд шууд сайн нөлөө үзүүлнэ.

Эцэст нь нэг жишээ сануулъя. Сингапурын удирдагч Ли Куан Ю амжилтынхаа шалтгааныг цөөхөн үгээр тодорхойлсныг бүгд уншсан байх. Тэрбээр “…Сингапурын хөгжлийн нууц бол хамгийн чадвартай хүмүүсийг сайд, удирдах албан тушаалд томилж, мэдлэг чадварыг дээдлэх зарчмыг нийтийн албанд тууштай хэрэгжүүлсэн” гэсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.