Koвид-19 вирусын шинжилгээний хариугаа авдаг eruul.gerege.mn өнгөрсөн баасан гарагаас эхлэн ажиллаж эхэллээ. Үүнийг дагаад шинжилгээний цэгүүд ч ажиллаж эхэлжээ.
Энэхүү системийг Онцгой байдлын ерөнхий газраас сүүлийн гурван сарын турш ашиглалтын төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар зогсоосон гэж ‘Гэрэгэ системс’ компаниас мэдэгдсэн. Тэгвэл систем ажиллахаа больсны улмаас шинжилгээ авах цэгүүд ажиллахаа больсон ба эдгэсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоон мэдээллийг гаргах боломжгүй болсоныг ЭМЯ-наас мөн мэдээллэж байжээ.
Нийслэлийн хэмжээнд одоо koвид-19-ийн шинжилгээ авах зургаан цэг 09.00-12.00 цагуудын хооронд ажиллаж байна.













