Боловсрол суваг телевизээс эрхлэн бэлтгэдэг Түнэр харанхуй шоу нэвтрүүлгийн ээлжит дугаарын ялагч болсон Positive Mongolians төслийн Түвшөө, Дөлгөөн нар байлаа.

Дугаарын ялагч нь 5 сая төгрөгийн шагналтай бөгөөд хосууд шагналын мөнгөө БЗД-т амьдардаг олон ихэр хүүхэдтэй гэр бүлд зарцуулах болсоноо зарлаад байна.
Учир нь Э.Дөлгөө нь БЗД-ийн хүүхдийн элчээр ажилладаг билээ.

Тэд хэлэхдээ:
“Түнэр Харанхуй” нэвтрүүлэгт хосоороо ороод тэргүүлэн шагналын эзэн боллоо. Шагналаа бид БЗД-т амьдардаг олон ихэр хүүхэдтэй залуу гэр бүлтэй хуваалцахыг хүссэн юм. Учир нь хэдэн сарын өмнө бидэн рүү холбогдож байсан энэхүү гэр бүлийн фэйсбүүкийг эргээд хайгаад олохгүй байгаа тул бидэн рүү дахиад холбогдоорой гэж хүсэх гэсэн юм. Edutainment TV хамт олонд маш их баярлалаа” хэмээжээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Шатахууны үнэ нэмэгдсэний маргааш талх, хүнсний бүтээгдэхүүнүүд 300 төгрөгөөр өсчээ
Өнгөрөгч баасан гараг /2021.07.02/-ийн оройн 21.00 цагийн үед станцууд шатахууны үнээ 300 төгрөгөөр нэмж, нэг литр шатахуун 1450-аас 1740, зарим газарт 1800 хүртэл нэмэгдсэн. Өнгөрөгч оны аравдугаар сард Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны үнэ болон нөөцийн талаар мэдээлэл өгөхдөө:
“Иргэдийн өргөн хэрэглээний шатахуун АИ92-ийг 2020 оны тавдугаар сараас санхүүгийн үүсмэл хэрэгслээр үнийг 1450 төгрөгт барьж ирсэн. Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд ирэхээр шатахууны үнийг нэмнэ” хэмээж байсан. Түүний хэлсэнчлэн шатахууны үнэ нэг л шөнө, ямар ч хэл чимээгүй нэмэгдэв. Магадгүй өдрийн цагаар, урьдчилж мэдэгдсэний дараа нэмсэн бол иргэдийн хэл ам, тэмцэл ирэхээс эмээсэн гэлтэй. Шатахууны үнэ нэмэгдээд удаагүй байтал, өргөн хэрэглээний бараа нэн ялангуяа талх, боорцогны үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ гэх яриа иргэдийн дунд гарав.

Бид тухайн мэдээллийг лавшруулах үүднээс хэд хэдэн дэлгүүрт орж үзлээ. Баянзүрх дүүрэг, 16-р хороолол орчмын дэлгүүрт ороход иргэд кассан дээр худалдан авалт хийж байлаа. Гэвч талх, барааны үнэ нэмэгдсэнийг нэг их анзаараагүй байв. Кассан дээр суух 40 гаруй насны худалдагч эмэгтэй Т-гээс барааны үнэ нэмэгдсэн эсэх асуудлаар товч яриа өрнүүлэв.














