Иргэд ард түмэн цар тахлын хүнд үед эмнэлэгийнхэн минь цалин хөлсийг нь нэм, хангамжийг нь сайжруул гэж тал бүрээр дэмжиж хошуу дэвсдэг ч зарим талаар үнэхээр хүнд суртал нэвт ханхалсан байгууллага бол эмнэлэг болжээ гэдгийг энэхүү хэргээс бэлхнээ харж болох юм.
Энэхүү хэрэг ч чухамдаа мөн чанарын улыг нь багахаан шагайсан бас харуулсан явдал болвуу гэлтэй, Болов уу ч гэждээ, угаасаа ави.лга, хүнд суртал дээр доргүй ханхалж байдгийг мэдэх нэг нь мэдэхээр бархуу, зовлонг туулаад өнгөрсөн энгийн ард захаар нэг байдаг шүү. Энгийн ард гэж тодотгож байгаа нь: Эл хэрэг явдал шиг… Мөн цаашилбал эрх ямбатанд, дарга нарт ийм явдал барагтаа тохиохгүйг хэлж буй юм.
Хэсэг бүлэг ажилтануудад ч байнуу, бүхэл бүтэн эмнэлэг ч байнуу, ТЭДЭНД ЯМАР Ч СЭТГЭЛ АЛГА бүхэл бүтэн хүн амь гуйгаад ирхэд нь үүрэг хүлээсэн тангараг өргөсөн гэгдэх эмч эмнэлэгийн байгууллага юу хийв? Хаана байв?
Цонхон дор чинь Монгол улсын иргэн нэгэн залуухан амь хашаа түшин сууж, аврал эрсэн харцаар та нарыг хүлээж үхэлтэй тэмцэж байгаад хорвоогоос явчихлаа. Одоо нөгөө хариуцлага ярих уу ?
Ц.Дорж /Ulstur.com/
Талийгаачийн ах н.Ганжууржав: Энэрэл эмнэлэг “хороо чинь биш байна” гэж цаг гаруй гадаа хүлээлгэж, н.ас бара.хад хүргэлээ

Өчигдөр /2021-07-03/ Баянзүрх дүүрэгт байрлах Нийслэлийн Энэрэл эмнэлгийн гадаа к.оро.нав.ирусийн халдвар авсан иргэн эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй н.ас ба.рсан харамсалтай хэрэг гарсныг бид мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач 35 настай эрэгтэй Р гэгч байсан бөгөөд ко.рона.вирусийн халд.вартай гэдгээ уржигдар /2021-07-02/ мэдсэн аж. Ингээд яаралтай тусламжийн 103 дугаарт залгасан ч ирж авахгүй, Нийслэлийн Энэрэл эмнэлэгт яваад оч гэсний дагуу үеэл ахтайгаа хамт такси барьж очсон байгаа юм.
Тэгвэл талийгаачийн ах н.Ганжууржав хэвлэлд өгсөн тайлбартаа, “Өнөө өглөө /2021.07.03/ 9:30-10:00 цагийн хооронд манай дүү гэртээ байхдаа 103 дуудсан байгаа юм. Харин 103 ирээд “манайд хамаагүй, та нар өөрсдийнхөө унаагаар яв. Энэрэл гэж эмнэлэг байгаа, танай харъяаных” гэж зааж өгсөн. Ингээд манай дүү өөрийн үеэл ахтайгаа такси бариад Энэрэл эмнэлэгт ирж тусламж гуйсан. Гэтэл хороо чинь биш байна, хорооныхоо эмнэлэгт оч гэсэн. Тэгээд хойд хаалгаар нь бас очиж тусламж гуйсан гэвч ирж тусламж үзүүлээгүй. Ингээд л хашаа налж байж байгаад энд амьс.гал ху.раалаа. Энэрэл эмнэлгийн зүгээс ямар ч тусламж үзүүлээгүй. Миний хувьд амьсгал хураасан хойно нь ирсэн. Гэхдээ дүүтэй минь цуг ирсэн үеэл ах нь хэлэхдээ огт тусламж үзүүлээгүйг хэлсэн. Энд байж байгаад ахиад 103 дуудсан. 103 ирэхэд л эмч нь цуг бууж ирсэн, тэгээд л яг нүдэн дээр нь амьсгал хураасан гэсэн.
10:00-11:23 цагт хүртэл хүлээхдээ аргаа бараад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс асуутал кор.онатай хүн авахгүй ээ, Энэрэл эмнэлэгт л авна гэсэн тайлбар өгсөн. Гэтэл авах ёстой гэсэн эмнэлэг нь ямар ч анхан шатны тусламж үзүүлсэнгүй. Ахиж ийм зүйл олон тохиолдвол хэн хариуцлагыг нь хүлээх вэ? Ингээд л ү.хээд байх хэрэг үү. Өнөөдрийн үйл явдалд үнэхээр сэтгэл дундуур, гонсгор байна. Яг үнэндээ мэдэхгүй байна. Хайран сайхан дүү минь дөнгөж 35 настай байсан. Эхнэр хүүхдэд нь юу гэхээ мэдэхгүй нь” гэсэн юм.
-ЦАГДААГИЙН ӨГСӨН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАСЫГ ӨМСӨӨД БИ ӨӨРӨӨ

ЦАГААН ШУУДАЙД ЦО.ГЦ.СЫГ НЬ ХИЙСЭН Мөн тэрээр “өнгөрсөнийх нь дараа энэ эмнэлэгээс цагаан шуудай барьсан хамгаалалтын хувцастай хоёр хүн гарч ирсэн. Тэгэнгүүт нь би ах нь байгаа юмаа гар хүрч болох уу, хамгаалалтын хувцас өгөөч гэхэд манайд байхгүй ээ эмийн сангаас гүйж очоод өөрөө ав гэсэн. Харин энд зогсож байсан цагдаа надад хамгаалалтын хувцас өгсөн. Би хамгаалалтын хувцасыг нь өмсөөд нөгөө уутанд цог.цсыг нь хийж тавьсан.
Эмнэлгийн хоёр хүн нь ариутгал хийхдээ өөрсдийгөө бол ариутгачихаж байгаа юм. Тэгсэн хэрнээ намайг ариутгаагүй үлдээгээд явчихсан.
Энэ аягүй гоё неон гэрэлтэй ариутгагч шүү дээ гэж хоорондоо ярилцаж байсан. Сэтгэл байвал намайг ч гэсэн ариутгаад явж болох байсан. Гэтэл энэ эмнэлэг надаас өнөөдөр санитолоо харамлалаа. Хэцүү байна, ийм сэтгэлгүй байж болохгүй. Шүүх шинжилгээнийхэн ирээд надад өмссөн бээлийний минь гадуур ахиад бээлий өгсөн. Би албаар доторх бээлийгээ энд аваасай гээд үлдээгээд явтал одоо хүртэл аваагүй байна. Дүү минь эв эрүүл хүүхэд байсан. Ажлаа хийгээд зургаа хоногийн өмнө надтай чатаар ярилцаж байсан. Өчигдөр буюу долдугаар сарын 2-нд Хатагтай эмнэлгээс эерэг гэсэн хариу авсан байна лээ. Тэндээс нь гэрээр эмчлэх эмийн жор бичиж өгсөн байсан. Бас уушгины зураг авхуулсан. Зурагт нь ү.хэлд хү.ргэх хэмжээний юм харагдахгүй байна гэж цагдаа нь яриад байгаа. Гэхдээ би эмч биш болохоор зураг уншиж чадахгүй. Эмнэлэг тусламж үзүүлчихсэн бол энэ хүүхэд амьд байх байсан. Миний одоогийн тооцоолж байгаагаар тархи, зүрх нь цоо эрүүл байсан хүүхэд амьсг.алын дутаг.далд л орсон байж таарна. Тэгсэн бол миний дүү арай ч үхч.ихгүй хэдэн өдөр эмчлүүлээд эрүүл болчих ч боломжтой байлаа” гэв.
-ҮЕЭЛ АХДАА УС УУЯ, ЯДРААД БАЙНА ГЭЖ ХЭЛЭЭД ХАШАА НАЛЖЭЭ

Мөн тэрээр “Хү.ний алтан амь ийм л ү.нэ цэнгүй болж. Ахиж ийм хайхрамжгүй, сэтгэлгүй хүмүүсээс болж хэн нэгэн амьсгал битгий хураагаасай гэж би бодож байна. Өмнө нь уушигний ямар ч өвчин тусаж хүндэрч байгаагүй. Өглөөнөөс хойш цуг явсан үеэл ахдаа ус ууя, ядраад байна гэж хэлээд хашаа түшээд зогссон гэсэн. Ус уусан, хоёр гурав балгаад л амьсгал хураасан юм шиг байгаа юм.
Сүүлд ахиж 103 дуудсан болохоор яг тэр үйл явдлын дараа ирсэн байна лээ. 103-н эмч ирээд
эрт хэлэхгүй яасан юм бэ, энэ эмнэлгийн эмч нар нь хаачсан юм бэ гэж хэлсэн.
Мэдээж ойлгомжтой шүү дээ, эмнэлгийн үүдэнд ирчихээд 103 дуудна гэж юу гэсэн үг юм бэ. Нэг бол тэгэх ёстой нийгэм болчихоод байгаа юм уу. Эмч нарыг ойлгож байна, корона гээд ажил ихтэй байгаа. Завгүй байсан байх, гэхдээ тэд завгүй байсан ч тангараг өргөсөн үүрэгтэй хүмүүс шүү
дээ. Санитол харамлаж байгаа хүмүүс тэр хүүхдийг сүүдэр бараадуулж түшүүлэх үү. Амьсгал хураах гэж байгаа хүн биеийн байдлын хувьд хөнгөн байх уу. Мэдээж хүнд шүү дээ. Анхны тусламж үзүүлээд биеийн байдлыг нь эрэмбэлж эмнэлэг рүүгээ оруулах байсан юм. Ийм хүнийг үзэхчгүй гэрээрээ эмчлүүл гэх ёсгүй. Хамгийн гол нь ко.рона.вирус туссан гэсэн шинжилгээний хариу, 103-аас авсан эмнэлэгт хэвт гэсэн бичиг авчихсан ирж байхад нь огт хүлээж аваагүй буцаад өрх рүүгээ яв гэсэн байна.
Ко.рон.авир.ус гээд бүх эмнэлэгт эрсдэл үүсчихсэн байхад эрүүл, хөнгөн байгаа хүн ирэхгүй шүү дээ. Үнэхээр бие нь болохгүй байгаа болоод л ирсэн.
Эмнэлэг үзэхгүй байя аа гэхэд үүдэнд нь хүн н.ас бар.чихсан байхад ядаж гарч ирээд ша.рил авч явах машинд нь хийгээд ариутгаад өгч болно доо. Ямар ч тийм үйлчилгээ байхгүй. Зүгээр л хаалганы цаанаас станцаар яриад байсан. Бид цөм.ийн зэв.сэг дэл.бэл.чихсэн юм уу, онцгой бүс рүү орчихсон юм уу. Хээр гадаа байсан бол яая гэхэв. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын эмнэлгийн гадаа хүн н.ас ба.рсан байхад ариутгаад ч өгөхгүй байна шүү дээ” гэж хэллээ.














