МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ хийж хэрэгжиж байсан ажил нь дуусчээ.

Энэ нь Монголын анхны 3500 хүний суудалтай, битүү дээвэр бүхий мөсөн өргөө юм. Тухайн өргөө ийнхүү ашиглалтад орж бэлэн болсоныг зарлаад байна.

БИЧЛЭГ: Эрээнд ачаа гацаж буй шалтгаан нь Замын-Үүдийн хилийн ариутгалын хаалга гэв
Замын-Үүд Эрээний хил дээр монголчуудын ачаа олон сараар гацаж, бөөгнөрөн, иргэдэд ихээхэн хүндрэл, чирэгдэл учирч байгаа билээ. Үүний улмаас ачаа тээврийн хөлс өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдэж, Замын-Үүдээс Эрээн рүү том тэрэг ороход цөөндөө 20 гаруй хоног дугаарлан зогсож байгаа билээ.
Эрээний хил дээр монголчуудын ачаа гацаж буй гол шалтгаан нь стандартын ариутгалын хаалга гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд айчлах үеэр албаныхан учирлав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ийм юмаар ариутгахаар чинь аргагүй шүү дээ” гэж зэмлэв.

Тодруулбал, БНХАУ-ын зүгээс Монгол Улсад халдвар их байна, стандартын ариутгалын хаалга барих шаардлага тавьжээ. Гэтэл цар тахалтай хоёр жил гаруй тэмцэж, бэлдэж буй Монгол Улс ариутгалын хаалга барилгүй удсаны улмаас монголчуудын захиалсан бараа Эрээний хил дээр олон сараар гацан, хаана хаанаа хүндрэл учирсаар байна.













