УОК-оос өчигдөр /2021.07.01/ цахим баяр наадмыг хойшлуулах санал гаргасан талаар мэдээлсэн. Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцэнэ.

Наадмыг бүтэн жилээр хойшлуулах гэж буйтай холбоотойгоор бөхчүүд үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Тухайлбал, Монгол Улсын арслан Ц.Содномдорж өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Наадам бүтэн жилээр хойшилж байх шиг байна. Эрүүл мэнд Эрхэм баялаг” хэмээжээ.

Уяачид морьтойгоо жагсаж эхэллээ
Монголын морин спорт уяачдын холбооноос баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, Төв талбайд морьтойгоо ирж жагсаал хийж байна. УОК-ын өчигдрийн хуралдаанаас цахим наадмыг цуцлах эсвэл наадам тэмдэглэхийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ асуудлыг Засгийн газар өнөөдөр хуралдан шийдвэрлэхээр болсон юм. Тус холбооноос цахим наадмыг наадмыг зохион байгуулахыг хүсэж, шаардах бичиг хүргүүлжээ.

Сүхбаатарын талбайд өчигдөр иргэд баяр наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэн #No Naadam, “Тэвчээр тасарлаа” уриатай тайван жагсаал зохион байгуулсан бөгөөд жагсаал өнөөдөр үргжэлжилж байна.

Тэд Улсын онцгой комисс, Засгийн газраас Үндэсний их баяр наадам, тэр дундаа хурдан морины уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцсэн юм. Унаач хүүхдүүдийг хурдан морины уралдаанд оролцуулах нь тэдний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж буй. Мөн сөхөрч буй эрүүл мэндийн ажилтнуудаа хамгаалъя, бизнесээ авч үлдье, “Тэвчээр тасарлаа” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.














