Өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний 15:00 цагт Төв талбайд ТЭВЧЭЭР ТАСАРЛАА хөдөлгөөний жагсаал тайванаар эхэлсэн бол цаг цагаар жагсаалд нэгдэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Тэд өөрсдөд тулгарч буй асуудал, хамгийн их сэтгэл зовниж буй агуулгаа цаасан дээр бичин барин зогсох аж.

Тухайн жагсаал дээрх иргэдийн байр суурь нь бид дэлхийд хүний эрхийн зөрчил, kopoнaвиpycийн тархалтаар тэргүүлж байна. Бизнес эрхлэгчид дампуурч байна. Машины торгуулийг төлж болж байгаа шигээ ААН-ээ дэмж, эмч нарынхаа цалинг нэм мөн наадам хийхээ зогсоо гэсэн байр суурьтай байгаа юм.

Харин жагсагчдын дунд kopoнa тусаад эмнэлэгт хэвтэж чадаагүй, эдгэрээгүй байгаа иргэд эсэргүүцлээ илэрхийлж байна гэх мэдээлэл жагсагчид дунд тархаад байна.

Иймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж талбайд жагсахыг олон нийт ийнхүү анхааруулж байна.
Дөнгөж сая жагсаалтай холбоотойгоор УОК хуралдаж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Засгийн газар маргааш өглөө 09:00 цагт ээлжит бусаар хуралдана хэмээлээ.













