Иргэд эсэргүүцлээ илэрхийлэн төв талбайд яг одоо жагсаал хийж байна.

Иргэд жагсаалын үеэр шар өнгийн хуйлсан даавуу барьж цуваа болон төрийн ордонг тойрч эсэргүүцлээ илэрхийлж байна.

Тухайн жагсаал дээрх иргэдийн байр суурь нь бид дэлхийд хүний эрхийн зөрчил, kopoнaвиpycийн тархалтаар тэргүүлж байна. Бизнес эрхлэгчид дампуурч байна. Машины торгуулийг төлж болж байгаа шигээ ААН-ээ дэмж, эмч нарынхаа цалинг нэм мөн наадам хийхээ зогсоо гэсэн байр суурьтай байгаа юм.

Жагсаал нь өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний 15:00 цагт Төв талбайд тайванаар эхэлсэн бол цаг цагаар жагсаалд нэгдэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Тэд өөрсдөд тулгарч буй асуудал, хамгийн их сэтгэл зовниж буй агуулгаа цаасан дээр бичин барин зогсох аж.














