Ховд аймгийн Алтай сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд kopoнaвиpycийн вакциныг тавт
вакцинтай андуурч 5 хүүхэд, 1 том хүнд хийжээ.

Тодруулбал, зургадугаар сарын 28-ны өдөр сумынхаа ЕБС-ын нэр бүхий 5 хүүхдэд kopoнaвиpycийн эсрэг
вакцин хийж байна гээд “Тавт” вакциныг андуурч хийсэн байна.

Эмнэлэгийн эмч ажилчид хүүхдүүдэд буруу вакцин тарьсан гэдгээ мэдмэгц яарч сандралдан, маргааш нь буюу 29-ний өдөр хүүхдүүдийг буцаан ирүүлж, kopoнaвиpycийн эсрэг вакциныг дахин хийжээ. Ийнхүү үндсэндээ нэг өдрийн дотор эдгээр хүүдүүдэд хоёр өөр вакцин хийсэн аж.

Хүүхдүүдийн хувьд 10-11-р ангийн сурагчид гэсэн мэдээлэл байгаа юм. Одоогийн байдлаар 2 хүүхдийн гар хөндүүрлэн өвдөж, хавдан зовиуртай байгаа аж.
Тавт вакциныг нярай үе буюу 1, 2, 3 сартай хүүхдэд хийх ёстой вакцин юм байна. Хүүхдүүдийн ар гэрийнхэн
гомдолтой байгаагаа мэдэгдэж сургуулийн захиргаанд өргөдөл гаргажээ.

Эх сурвалж: suut.mn













