Жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр өчигдөр буюу 5р сарын 11нд өөрийн цахим хуудсандаа видео хийж байршуулсан. Тэрээр уг бичлэгтэй Гадаадад гацсан Монголчууд группд байгаа хүмүүсийн талаар ярьсан бөгөөд “Монгол улсын ЗГ, сувилагч, эмч, УОК, ХӨҮС, Миат гээд байгууллагууддаа үнэхээр баярлаж байгаа гэвч юм гэдэг 2 талтай та бүхэн хичээж байгаач бас бусад гадаадад байгаа хүмүүсээ бодох хэрэгтэй байна. Миний хувьд хүүхэд минь зүрхний хэм алдагдалтай эмчлүүлэхээр хоёр хүүхдийн хамт ирсэн байгаа. Монгол улс буцах шаардлагатай тэгэхдээ надаас хүнд байдалд байгаа дараагийн цомгоо гаргах гэж яарч байгаа THE HU хамтлагийнхан түрүүлж явах шаардлагатай байсан байх. Бусад улс орон бүх иргэдээ татаж байгаа. Манайхан цэвэр агаарт байгаа амралтын газруудаа ашиглаад иргэдээ авбал… Надаас илүү ухаантай хүмүүс байгаа биз. Манай дотоодынхон гадаадад байгаа хүмүүсийг их гадуурхаж байна битгий тэгээрэй. Маскаа зүүгээрэй, ариун цэврээ сайн сахиад гэрээсээ битгий гараарай/ хэмээн ярьжээ.

