Жил бүрийн тавдугаар сарын 12-нийг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.
Манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж буй бөгөөд жил бүрийн сувилaгчдын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ. Өнөөдөр Монгол Улсад 11 мянган сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна.
Тaшрaмд сонирхуулахад, Сувилaхуй гэдэг нь энэрэх, хaлaмжлaх гэсэн үгнээс үүссэн бөгөөд сувилгaaны үйл ажиллaгaa нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн тaвaн шатлалаaс бүрдэнэ. Сувилагч хүний мэдлэгийг зайлшгүй байх мэдлэг, хэрэгтэй мэдлэг, мэдэхэд илүүдэхгүй мэдлэг, чадварыг гардан хийх чадвар, шийдвэр гаргах, харилцах, хамтран ажиллах чадвар гэж, хандлагыг туслах чин эрмэлзлэл, энэрэнгүй сэтгэл, чин сэтгэлээсээ хандах хандлага гэж ангилдаг байна.













