Өнөөдөр 19:00 цагийн орчимд ХУД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарлаа.

Мотоциколтой зорчиж явсан зорчигч газар дээрээ а.м.ь н.а.с.а.а алджээ.

Иймд нийт замын хөдөлгөөнд оролцож буй жолоочдыг замын хөдөлгөөний дүрмээ чанд сахин, анхаарал болгоомжтой оролцохыг мэдэгдэж байна.
Ц.Элбэгдорж: МАН-аа 100 жилд 1 удаа шopoнгoo суллахгүй бол төрийн өршөөл байгаад ч яах юм
Эрх баригч МАН 100 жилийн ойдоо зориулж, Өршөөлийн хуулийн тухай төслийг өчигдөр өргөн барьж, өнөөдөр шуурхай горимоор хэлэлцэж, батлах гэж байна.

Уг хуулийн төсөл олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Эрх баригч намын 100 жилийн ойн өршөөлд хэнийг, ямар хэрэг зөрчлийг хамруулах талаар улс төрчид өөрийн байр сууриа илэрхийлэх болсон. Тэдний нэг бол Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.

Тэрбээр, “Өршөөлийн хууль ярьж байгаа юм уу. 100 жилд 1 удаа ш.о.р.о.н.г.о.о суллахгүй бол Төрийн Өршөөл байгаад ч яах вэ. Хүчин, санаатай амь егүүтгэсэнд хатуурхаж болно. А.в.л.и.г.а, албан тушаалыг яах вэ гэх байх. Бүгд л улс төрийн хэрэг болж дууссан. Монголоо, хүнээ х.у.д.а.л.д.с.а.н нь ордонд, Монголоо, иргэдээ гэсэн нь ш.о.р.о.н.д орцгоосон.

Жинхэнэ а.л.у.у.р.ч.и.н, х.у.л.г.а.й.ч нь уучлал, шагналаар бялхахыг би ч харлаа, Та ч харлаа. Ийм хоёр нүүртэй, харанхуй, б.у.с.а.р.м.а.г төрөөр Монголын ард иргэд яах ч билээ. УИХ-аас гарах өршөөлд л 100 жилийн ойн нэр нүүр, манлайлал гарвал нэг гарна. Гарахгүй бол эс гарна. Бусад нь ү.х.э.л х.а.г.а.ц.а.л, г.а.м.ш.и.г г.у.т.а.м.ш.и.г болоод дууслаа. Өөр юу ч хэлэх вэ” хэмээн жиргэсэн байна.

Төрийн ордны гурван давхраас шүүгч, хуульчдад даалгавар өгч я.л.л.у.у.л.с.а.н улс төрийн х.о.р.и.г.д.л.у.у.д бий. Тэднийг суллах ёстой гэсэн байр суурийг ч иргэдийн зүгээс гаргаж болсон билээ.













