Хүүе ээ, энэ Эрээнд гацчихаад байгаа ачаа бараагаа яах юм бэ. Энэ улс оронд чинь наадмаас өөр ярих юм байна, халамжаас өөр бодлого байх ёстой. Монголын хувьд Сувецийн суваг болчихоод байгаа энэ бүсэд 500 хол давсан машин ачаа гацаад удлаа. Одоо улам бүр нэмэгдэж байна.
Эрээн-Улаанбаатарын чиглэлд ачааны нэг машины хөлс сүүлийн нэг жилийн дотор 7-60 мянган юань болтлоо даруй 10 дахин өслөө. Нөгөө ЗТ-ийн дуулиант сайд, ГХ-ны гайхам сайд, Z үеийнхнийг өөртөө наах гэж зэвүүн наалинхайтаад байгаа Оюук, авилгад аймшигтай амташсан хил гаалийнхан, транзит тээвэр эрхэлдэг хувь, хувьсгалын компаниуд хамтдаа хэлэлцээрийн ширээний ард сууж, хил дээр гацсан энэ ачаа бараа, ачаатайгаа хамт амьдарч байгаа жолооч нарын асуудлыг хурдан түргэн шийдэж өгөөч ээ.
Монголд барааны үнэ өсөөд, Эрээнд ингээд үнэгүйдэн хэвтэж байгаа нь яг юу гэсэн үг вэ? Монгол хямдарч байгаа нь энэ юм уу? Энэ чинь мөнгийг нь төлөөд худалдаад авчихсан Монголын баялаг! Үүний ард өчнөөн олон хүний хөлс хөдөлмөр, өр зээл, ажил амьдрал, хичээл зүтгэл байгаа, энэ утгаараа монгол хүний хөлс, нулимс хоёр Эрээний гудамжинд ингээд хөглөрч байна. Наадам, нам хоёроо тойрч гороолохоо болиод наад ажлаа мэргэжлийн төвшинд хийгээд өг дөө. Сайн менежэр Ерөнхий сайдын суудалд баймаар байна, сайн чалчигчдыг хангалттай харсан шүү. Тэвчээр тacраxaд тэн тэнгийн ачаа бараа тэндээ бусдын олз болох юм уу, яг яах юм бээээ?













