Өнөөдөр Жүжигчин Б.Цэцэг kopoнaвиpyc тусч эмчлүүлсэн эмнэлгийн хамт олондоо баярлаад баршгүй хэмээн Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв эмнэлэгт нэн шаардлагатай цэр соруулах 5 аппарат хандивласан байна.

Тэрбээр:
“Өдөр бүр хэдэн мянгаараа нэмэгдэж байгаа хүнд үеийг өвдөг сөхрөлгүй өнөөдрийг хүртэл тэсээд ирсэн эмнэлэгийн салбартаа баярлалаа.
Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв эмнэлэгт өнөөдөр 970 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 480 гаруй нь жирэмсэн ээжүүд юм. Вакциндаа хамрагдаж чадаагүй хөл хүнд ээжүүдийг эрүүл саруул болгож энхрий үртэй нь уулзуулах гэж хичээж буй тэдний үйлс хэдий хүнд бэрх ч гэлээ авдаг цалингаа гололгүй зүтгэсээр байгааг харахад л зүрх шимширдэг.

Үнэтэй рестораны аяга хоолны үнэ хүрэхгүй цалинг тэд өдөр шөнөгүй ажилласаныхаа хүчинд авдаг… Уур хүрч өмнөөс нь үзэлцэм оргиод болохгүй юм. Эмнэлэгтээ хэвтээд бусдын адил эмчлүүлээд гарахад надад яаж энэ эмнэлэгт, эмч нарт туслах вэ л гэж бодогдсон шүү. Үнэндээ тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу амьсгалын дутагдалд орсон жирэмсэн ээжил илрэх тэр зовиур хичнээн хүнд гэж санана.

Гайхалтай эмч нарынхаа гавъяа буянгаар би эдгээд гарсандаа талархаад баршгүй нь. Амалсан ёсоороо нэн шаардлагатай цэр соруулах 5 ширхэг аппарат авч өглөө. Энэ аппарат нь амьсгалын аппартанд ухаангүй байгаа хүмүүсийн цэрийг соруулдаг зүйл юм. Чадлаараа байгаагаа илүүчилж нэг ч болов ээжийг эрүүл болоосой гэж хүсэж байна.

Сайн сайхан бүхэн дэлгэрэг” хэмээжээ.














