Олон нийтийн газар бие засаж буй иргэний зураг өчигдөр цахим орчинд тархаад байсан. Үүнээс улбаалан цагдаагийн байгууллагаас шалгаж, тухайн иргэнд торгууль ногдуулсан байна.
Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр 14:00 цагийн үед Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт
32 настай, эрэгтэй Ц гэгч нь бие зассан үйлдэл гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус үйлдэлд нь 10 нэгж буюу 10000 төгрөгөөр тopгox шийтгэл нoгдyyлжээ.

