• Latest
  • Trending
Африкийг өөрчилж буй эмэгтэй

Африкийг өөрчилж буй эмэгтэй

2021-06-30
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, January 22, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Африкийг өөрчилж буй эмэгтэй

by admin
2021-06-30
in ДЭЛХИЙ
0
Африкийг өөрчилж буй эмэгтэй

Дизайнер Рут Е Картерийн ер бусын загварыг ‘Америкт ирсэн нь’, ‘Хар ирвэс’, ‘Малколм Х’, ‘Сэльма’ зэрэг уран сайхны киноноос харж болно. Тэр “Марвел” шиг асар том киноны франчайзийг ардаа орхисон хар супер баатруудыг хувцаслаж, Оскарын шагнал хүртсэн эмэгтэй. Кино шүүмжлэгчдийн тэмдэглэснээр эдгээр уран бүтээл хар америкчуудын хувьд бахархлын мөч байлаа. Түүний Атланта дахь төв оффис киночдын очих дуртай газар бөгөөд Дензел Вашингтон Жош Бролин, Анжела Бассетт, Жейн Фонда нар тогтмол үйлчлүүлдэг. Картер Африкийн загварын өнгө төрхийг Холливудэд цоо шинээр авчирсан гавьяатай. Тэрбээр дэлгэцийн 400 гаруй бүтээлд хувцасны загвар зохион бүтээгчээр ажилласан кино ертөнцийн “нууц хатагтай” юм.

БАЯРЛАЛАА, СПАЙК ЛИ

YOU MAY ALSO LIKE

Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Балбын хотуудад цэрэг оруулжээ

Рут Е Картер 1960 онд Массачусетс мужийн Спрингфилд хотод төрсөн. Тэрбээр найман хүүхэдтэй айлын отгон бөгөөд ээж нь ганцаараа хүүхдүүдээ өсгөжээ. Рут 1982 онд Виржиниа мужийн Хэмптоны урлагийн сургуулийг төгсөж, карьераа төрөлх Спрингфилдын театрын дадлагажигчаар эхлүүлжээ. Картер жүжигчин болохоор элссэн ч тайзны арын хувцасны шүүгээнд цагийн ажил хийж байхдаа загвар зохион бүтээгч болохоор шийджээ. Хэмптонд сурч байхдаа Картер дохионы хэл сурч, сонсголын бэрхшээлтэй иргэдийн театрт сайн дурын ажил хийдэг байв. Рут Ваканда хэмээх зохиомол орны супер хар баатруудыг хувцаслахдаа Африкийн уламжлалт хэв маягаас санаа авчээ. Африкаар аялан судалгаа хийснийхээ ачаар Картер 2019 онд “Оскар”-ын эзэн болсон юм.

Тэрбээр энэ төрөлд Академийн шагнал авсан анхны өнгөт арьстан юм. 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол олон талаараа түүхэн болсныг дурдах хэрэгтэй. Түүхэнд анх удаа хар арьстнууд Оскарыг хэд хэдэн төрлөөр нэг үдэш хүртсэн. Хатагтай Картер энэ төрөлд хоёронтоо өрсөлдсөн байдаг. 1993 онд “Малкольм X”, 1998 онд Стивен Спилбергийн “Амистад” түүхэн драмын дизайнерын хувиар “Оскар”-т нэр дэвшжээ. Рут 1993 оны Оскарын наадамд “Дракула” киноны хувцасны зураач, Японы дизайнер Эйко Исиокед ялагдсан. Туршлагагүй төдийлөн алдаршаагүй Картерын хувьд Академийн наадамд нэр дэвших нь амжилт байлаа. Харин 1998 онд “Амистад” киноны загвар дахин давтагдашгүй гайхалтай бүтээл байсан ч дэлхийг байлдан дагуулсан “Титаник”-ийн сүрд дарагдсан юм. Стивен Спилбергийн “Амистад” кинонд Испанийн худалдааны “Амистад” хөлөг онгоцон дээрх Сьерра-Леоны боолууд бослого гаргаж, АНУ-д шүүх болсон тухай өгүүлдэг. Рут XIX зууны хоёрдугаар хагаст Америкийн нийгмийн бүх ангийн төлөөлөгчид болох боолуудаас Ерөнхийлөгч асан Жон Куинси Адамсд зориулж 100 гаруй хувцасны зургийг гаргажээ. Гэхдээ Картер 2018 онд “Хар ирвэс”-ээр авьяас билгээ баталж Оскарыг гартаа өргөжээ. Картер энэ мөчийг маш удаан хүлээсэн. Тэрбээр урьдчилан бичсэн үгээ хэлэхээс өмнө найруулагч, зохиолч, продюсер Спайк Лид талархлаа илэрхийлж “Спайк, миний чиглүүлэгч од болсонд баярлалаа. Та надаар бахархаж байна уу” гэжээ. Мөн 97 настай ээждээ зориулан “Та бол жинхэнэ супер баатар” гэсэн юм. Рутыг том кино урлагт хөтөлсөн хүн бол яах аргагүй Спайк Ли. Картер Лос-Анжелесыг 1986 онд зорьж хотын театрт ажиллаж байхдаа түүнтэй танилцжээ. Тэрбээр алдарт найруулагчийн “Schools Wonderful” киноны хувцасны зураачаар ажилласнаар Картер, Спайк Ли нарын урлагийн хоршил эхэлсэн юм. Тэд “Малкольм X”, “Хөгшин хүү”, “Исүсийн цус” зэрэг арван кинонд хамтран ажиллажээ.

Мөн Райан Күүглер, Ли Даниэлс, Ава ДуВернай, Жон Синглтон, Стивен Спилберг зэрэг олон найруулагчдад зориулж уран бүтээлээ туурвижээ. Спайк Ли бол Холливудын томоохон студиудад кино найруулах эрх авсан анхны хар арьстан. Тийм ч учраас залуу, авьяаслаг Африк гаралтай америкчуудыг татахыг хичээдэг. Оскар хүртсэн Рут Картерын имиж буюу хар ялагчийн статус нь кино академийн үнэлэмжид эерэгээр нөлөөлж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тэмцлийн оч болсон аж. Тэрбээр “Марвел анхны хар супер баатрыг бүтээсэн байж магадгүй. Гэхдээ хувцасны ачаар би түүнийг Африкийн хаан болгосон” гэж бардам хэлжээ.

ХОЛЛИВУД БА АФРОФУТУРИЗМ

Рут Е Картер “Би “Хар ирвэс”-ийн тухай ярихдаа үргэлж баяртай байдаг. Энэ бол Өмнөд Африкийн соёлын нэг хэсэг юм. Африкийн хувцасны хэв маягийг дэлхийд харуулахыг мөрөөддөг байлаа. Бидний өвөг дээдэс боол ахуйдаа ч өөрсдийн Афрофутурын тухай ойлголттой байсан. Тэд Афрофутураа хэрхэн төсөөлж байсан бол. Ямартай ч тэд хүсэл эрмэлзлээ мартаагүй учраас афро америкчууд оршиж байна” хэмээжээ. Оскарын шагналт дизайнер Ханна Бичлертэй хамтран ажиллахдаа тэрбээр Сахарын Туарег, Намбийн Химба зэрэг уугуул иргэдийн уламжлал, соёлыг судалжээ. Тэр ч байтугай Пан-Африкийн далбааны хар, улаан өнгөнөөс бүрдсэн цуглуулгаа ч гаргасан байдаг. Сенегалын Осман Сембенийн анхны бүтээлүүдээс эхлээд афро гаралтай кино найруулагчид, одод хүртэл уугуул соёлынхоо өвөрмөц хэв маяг, мэдрэмжийг эргэн харах болсон. Жей Зи, Бейонсе нарын “On the Run II” аялан тоглолтын сурталчилгааны хуудсыг Жибрил Диоп-Мамбетийн 1973 онд найруулсан “Touki Bouki” киноноос сэдэвлэжээ. Мөн өнгөт арьст оддын зургууд “Vogue” сэтгүүлд гардаг Африк маягийн сонгодог бүтээлүүдийн нөлөөнд автах болсон. “Netflix” ч трэндээс хоцролгүй Африкт “үйлдвэрлэсэн” контентыг түлхүү цацаж, Холливудын хэвшмэл ойлголтыг эвдэж байна.

Африк тивд Холливуд хэрэггүй. Гэхдээ Картер шиг загвар зохион бүтээгчдийн ачаар загварын баялаг туршлагыг хилийн чинадад сурталчилсан. Кино урлаг энгийншиж, загварын санаанууд нь урьдчилан таамаглахуйц бас шинэлэг болжээ. Зарим талаараа Америкийн соёлыг доогуур үзэх хандлага байдаг ч “Хар ирвэс”, “Америкт ирсэн нь 2” кинонууд хар тивийн тухай дэлхий нийтийн ухамсрыг өөрчилсөн. “Хүмүүс урууландаа диск хийсэн эмэгтэйчүүдийг “National Geographic”-аас харсан байх. Африк бол бүдүүлэг газар биш гэдгийг Картер баталсан. Түүнийхээр Африк бол нөлөөллийн орон зай юм” гэж Нью-Йоркийн урлаг, соёлын шүүмжлэгч Авам Амкпа бичжээ. “Хар ирвэс” бол дээд түвшний хувцаслалтын ажлын жишээ юм. Гар урлал, урлаг хоёр хоорондоо уялдаа холбоотой бүтээлүүд. Картер супер баатрын дүр төрхийг бий болгохоос илүүтэй Африк тивийн соёлын өвийг харуулахыг хүсжээ. Жишээлбэл, гол баатар Т’Чаллагийн эх, хатан хаан Рамонда бол зулу үндэстний төлөөлөл юм. Тиймээс Картер энэ үндэстний уламжлалыг хувцаслалтандаа тусгахыг хичээжээ. Ялангуяа Рамонда гэрлэсэн зулу эмэгтэйн уламжлалт толгойн чимэг болох изихолог өмсдөг. Рамондагийн онцгой статусыг онцлохын тулд Картер түүнийг изихологоо тэгш хэмтэй болгохоор шийджээ.

Толгойн чимэглэлийг гараар хийх боломжгүй байсан тул 3D форматаар хэвлэсэн байв. Масай хувцасны соёлын бүрэлдэхүүн нөмрөгийг киноны загварын нэгэн шийдэл болгожээ. Энэхүү хагас нүүдэлчин омгийн дайчид урт улаан хүрэм, гар, хүзүүндээ гуулин бөгжөөрөө алдартай. Эмэгтэй дайчдын хувцаслалт эдгээр бүх элементүүдийг агуулдаг бол Т’Чаллагийн итгэлт хүн В’Кабигийн нөмрөг дээрх тэмдэг Ашанти омгийн онцлог шингээжээ. Картер зураг авалт дуустал талбайд ажиллаж жүжигчид, каскадеруудын хувцасыг тохируулж байсан аж. Картерын ярьснаар, эмэгтэй дайчдын хувцасыг урлахад хамгийн хэцүү байв. Илүү футурист дүр төрхийг илэрхийлэхийн тулд Картер хувцаснуудаа өнгөлсөн деталиар чимэглэжээ. Тэрбээр “Би энд ирэхийн тулд хичээсэн. Заримдаа киноны салбар хайр найргүй байдаг. Гэхдээ урлагтай зууралдаж, итгэл үнэмшлээ хадгалж, уран бүтээлч болж өсөх сайхан. Оскарын шагнал миний тэсвэр хатуужлыг шалгасан үнэлэмж. Хүмүүс намайг соёлыг хадгалагч гэж дүгнээсэй. Би Африк, Америкийн соёлыг хамгийн дур булаам, шударгаар харуулахыг хүсдэг” гэж Опрад өгсөн ярилцлагадаа дурджээ. Картер дизайны чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийг онцолдог “Netflix”-ийн “Абстракт” цувралын 2019 оны сэдэв болжээ. Рут Е Картер өдгөө “Хар ирвэс” киноны үргэлжлэл дээр ажиллаж байгаа бөгөөд Лондонгийн “Виктория ба Альберт” музейд 2022 онд гаргах Африкийн загварын үзэсгэлэнгийн төслөө удирдаж байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.