Монгол Улсын Зургаа дах Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр 2 Ерөнхийлөгчийн биеийн хэлэмж ямар байсан, юу өгүүлж байсан тухай сэтгэл судлаач Я.Батхүү тайлбарласан юм.
Тэрээр тангараг өргөх ёслолын үеэр 2 Ерөнхийлөгч нэг ч удаа харц тулгараагүй хоёр талын биеийн хэлэмж тааламжгүй харилцаатай байгааг илтгэж байсан хэмээн бусад сэтгэл судлаачид мэдээлж байна.
Я.Содхүү: Биеийн хэлэмж ер нь худлаа байдаггүй. Дандаа далд ухамсрын түвшинд явагдаж байдаг сэтгэл зүйн процессууд байдаг. тэгэхээр хүн өөрөө хяналтгүйгээр тэрийгээ биеийн хэлэмжээр илэрхийлээд байдаг талтай. Миний зүгээс харахад У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчтэй огт харц тулгарахгүй байсан ба аль болох аль болох тусгасхийж нүүр тулахгүй байдал ажиглагдсан. Үүний цаана юуг таамаглаж байна вэ гэхээр, буруутайдаа ичих мэдрэмж авчихсан хүн бол хүний нүүрнээс зугтаад байдаг. Ерөнхийд нь тухайн хоёр хүнийг сайн ажиглавал хоёр биедээ хүндлэлгүй, бие биерүүгээ харж нэг ч удаа инээж, тэврэлдээгүйг харахад харилцааны түвшин туйлын тааламжгүй байгаа нь илт харагдаж байсан’ хэмээн тайлбар хийсэн юм.













