Сангийн сайд Б.Жавхлан kopoнaвиpycийн халдвар авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэрээр амт, үнэр мэдрэх гээд биеийн байдал нь хэвийн гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсээр.

Гэтэл kopoнaвиpycтaй бор зүрхээрээ тэмцэж буй иргэд эмнэлгийн хаалга татах нь бүү хэл, улсаас эмчилгээ үйлчилгээ авах, эм тангаа ч авч чадахгүй өнөөдрийг хүрлээ.
Засгийн газрын гишүүн ямар ч зовиур, шинж тэмдэггүй хэрнээ ХӨСҮТ-ийн нэг өрөөнд хослолоо аваачаад тухалжээ. “Үнэр амт алдаагүй, биеийн байдал хэвийн байна” хэмээн өөрөө постолсон Б.Жавхлан сайд иргэдийн адил гэртээ өөрийгөө эмчлээд, нэг ч гэсэн орыг биеийн байдал нь хүнд байгаа иргэнд чөлөөлж өг.

ХӨСҮТ-д биеийн байдал хүндэрсэн, амьсгалын аппарат хэрэгтэй хүмүүс хэвтэн эмчлүүлэх ёстой болохоос биш хэн нэгэн дарга халдвар аваад ямар ч зовиургүй байж дотоод орчинтой нь танилцахаар хэвтдэг амралтын газар биш. Үнэхээр л биеийн байдал хэвийн, ямар нэг зовиургүй байгаа бол бусад хөнгөн туссан хүмүүсийн адил гэрээр тусгаарлагдан, эмээ уугаад 10 хоног гэртээ бай.
Цаана чинь өвдсөндөө өөрийгөө зүхэж, өрөөлд халдвар тараасан байх вий гэдгээсээ айн, уух эмэндээ мөнгө нь дутсан өчнөөн АРД түмэн байна.
Эх сурвалж: tsahiur.mn













