Цар тахлын хүнд үед эмээ авч уух боломжгүй олон иргэн бий. Зарим нь ямар ч тусламж авч чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Энэ талаар Иргэн Ж Отгонбаяр өмнө нь айлуудад тусалж явахдаа хөндөж байсан юм. Иймд цар тахалд нэрвэгдсэн амьдралын боломжгүй айл өрхүүдэд тусалж хүнд цаг үеийг хохирол багатай, хамтдаа даван туулахыг Ж.Отгонбаяр уриалж буй.
Тэрээр өчигдрийн байдлаар 1500 өрхөд туслаад байна. Тэрээр цахим хуудсандаа: ‘За найзуудаа 1500 айлд очсон шүү. Цаана нь эм гэсэн хэдэн мянган хүн гэртээ халуураад үхэх сэхэхийн зааг дээр байгаа. Өнөөдөр 15 хүн нac бapлaa. Миний эм авсан айлууд эхнээсээ эдгээд чат бичиж байна. Асуудлын гол нь айлууд орлогогүй болсон. Эм авах мөнгө байхгүй! Даатгал төлөөгүй тул эм бүр ч өгөхгүй. 100 хүний дунд 5 хүнд эм Улсаас өгч байгаа. Утсаа зараад хоолоо авч идэж буй айлд энэ пост хүрэхгүй байгаа. УОК НОК хоёрт ямар ч менежмент алга. Шийдэл
Эрүүл мэндийн даатгалын санд байсан мөнгийг хулгайлсан өршөөгдсөн Ундармаагаасаа эсвэл мөнгөө авъя!
Оймсондоо мөнгөө хавчуулаад хураасан мөнгөөр эм авч өгье.
Эм үйлдвэрлэж байгаа газруудад эргэлтийн хөрөнгө өгье 0% хүүгүй зээл өгчих 3 жилээр барьцаагүй!
Бүх нийтийн витаминжуулалтын аян хийе.
Өрхийн эмнэлгүүдийн менежментийг нь маш энгийнээр гоё болгоод өгье. Чадахгүй бол хийгээд өгье. Хамтарч ажиллахаас татгалзахгүй шүү МАН! хүмүүсийн төлөө бол Ганц сая хүн ш дээ ууг нь зүдрээд байх юм. Хэлбэр хайрцаг 2 оосоо гараад жаахан хурд хий л дээ андуудаа. Сувилагчид эмч нар маань нуруу нь тасарлаа ш дээ.’ гэжээ.

