Б.Батчулууны дуулиант хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна

“Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нарын олон нийтийн цахим сүлжээнд ярьсан зүйл иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Б.Батчулууны ярьсан зүйл нь гэмт хэргийн шинжтэй, бэлгийн xvчиpxийлэл vйлдсэн байж болзошгүй байсан учир энэ асуудлаар цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа.

Албаны эх сурвалжийн мэдээллээр шалгалтын ажиллагаа дуусаагүй. Одоогоор хэрэг тогтоогдоогүй ч  олон нийтийг төөрөгдүүлэх, хyдaл хyyрмaг мэдээлэл тараасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авах саналыг прокурорт танилцуулсан байна.

Latest articles

Related articles

spot_img