Цар тахал олон сайхан хүмүүсийг минь авч явж байна даа. Өчигдөр гэхэд л 2,362 хүнээс халдвар илэрч халдварын тоо улсын хэмжээнд 107,262 болж 12 иргэн на.с ба.р.ж н.а.с бар.а.лт.ын тоо 505-д хүрчээ. Эдгээр н.а.с ба.р.са.н хүмүүсийн дунд олны танил эрхмүүд маань чимээгүйхэн явсаар… Хар.ам.са.лтай нь Монголын нийтийн дууны урлагт өөрийн нэрийг мөнхөлсөн ард түмний хайртай дуучин, МУГЖ дуучин Н.Чулуунхүү маань коронавирусийн халдварын улмаас таа.л.ал төгсжээ.

Энэ мэдээ түүний төрөл төрөгсөд, найз нөхөд болон урлагийнханд, түүний дууг сонсох дуртай ард түмэнд гэнэтийн зүйл байлаа. Тал.и.йг.а.ач дунд сургуульд байх үеэсээ л урлагтай холбогдож ирсэн тэрбээр дуулна, бүжиглэнэ, ая зохионо гээд урлагийн арвин их авъяастай нэгэн байсан. Хамгийн анх тэрээр Монгол хүн бүрийн аялах дуртай хайртай дууны нэг МУСГЗ П.Сандуйжав гуайн “Настан буурал эмээ” шүлгэнд ая
зохиож дуучин Цэрэнчимэд агсан амьдруулан дуулсан нь олон хүмүүст хүрч Монголчууд энэхүү дуунд хайртай болсон юм.

Энэ мэдээнд цочирдсон хүмүүсийн тоо цахим орчинд өнөөдөр хамгийн олонтаа харагдаж байна. Ялангуяа эр хоёр загал гэж хүртэл нэрлэгдэх болсон хамтрагч, дүү, найз, дуучин Бямбажавын хувьд энэ мэдээ хүндээс хүнд цохилт болж байна.
Тэрээр “Эрхэм дуучин МУГЖ Н.Чулуунхүү багш минь тэ.нгэ.рт дэв.шл.ээ.Таныгаа
үргэлж дурсаж явах болно.Үнэхээр хара.м.саж байна.Итгэж чадахгүй л байна” гэж харуусан бичжээ. Гавьяатын гэр бүл, төрөл төрөгсдөд нь гү.н эм.гэнэл илэрхийлье.













