“C.O.V.I.D-19”-ийн халдвар авснаас хойш гурван өдрийн дараа амт, үнэр мэдрэх чадвараа алдсан тухайгаа 38 настай Элизабет Медина ярьжээ. Медина чих, хамар, хоолойн эмч, мэдрэлийн эмч нараас зөвөлгөө авч, туршилтын эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн нэг юм. Мэдрэхүйгээ сэргээж, хэвийн болгохын тулд тэрбээр идэж байгаа бүх зүйлдээ их хэмжээний халуун ногоо, цайндаа анхилуун үнэртэй ургамал хийж, эфирийн тосонд шингээсэн бугуйвч тогтмол зүүдэг болжээ.
Гэхдээ түүний оролдлогууд үр дүнгээ өгөөгүй хэвээр байна. Филадельфи дахь Темплийн их сургуулийн сэтгэл судлаач Валентина Парма “C.OV.ID-1.9”-өөр халдварлаад амтлах, үнэрлэх ча.двараа алдсан өвчтнүүдийн олонх нь 3-4 долоо хоногийн дотор хэвийн байдалдаа ордог ч 10-15 хувийнх нь амтлах, үнэрлэх мэдрэмж сэр.гэдэггүй байна.
- Судлаачид хоёр сая гаруй америк хүн, дэлхий даяар нийт арав гаруй сая хүн амтлах, үнэрлэх мэдрэ.мжээ удаан хуга.цаанд алдах магадлалтай гэж таамаглаж байна.
Үнэрлэх мэдрэмж алдагдах нь вирусээр үүсгэгдсэн халдваруудын хувьд түгээмэл тохиолддог, ердийн шинж тэмдэг юм. Ви.русийн гаралтай халдва.раар өвчлөгчдийн 40 хувьд нь энэхүү шинж тэмдэг илэрдэг. “ENT UK”- ын мэдээлснээр “C.O.V.I.D-1.9”-өөс өмнө гарч байсан бусад төрлийн ко.ро.навир.усийн халдвар авсан нийт тохиолдлуудын 10-15 хувьд нь “an.os.mia” илэрч байжээ.
Эх сурвалж: https://www.globaltimes.cn/page/202103/1219729.shtml
Бөхчүүд 07.10-нд Хүй долоон худаг руу нэгдсэн унаанд сууж явна

Тулгар төрийн 2230, Их монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүд, ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн анхааралд:
Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хорооноос энэ жилийн улсын баяр наадам үзэгчгүйгээр Хүй долоон худагт зохион байгуулагдахтай холбоотойгоор дараах чиглэлийг ирүүллээ. Үүнд:
1. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бөхийн дэвжээд барилдах бөхчүүдийнхээ нэрс, цээж зургийг 2021 оны 07-р сарын 1-нээс 07-р сарын 03-ны өдрүүдэд МҮБХ-нд албан ёсоор ирүүлнэ. (QR кодтой, пластик мандат олгох тул дэвжээд бөхчүүдийнхээ зургийг заавал ирүүлэх шаардлагатай!)
2. Одоогоор албан ёсны бөхийн дэвжээгүй (бүртгэл, гэрчилгээ тамгагүй байгаа) зарим аймгийн бөхчүүд болон дэвжээдийн бүртгэлдээ орж амжаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд 2021 оны 07-р сарын 04-ний 10 цагаас 07-р сарын 05-ны өдрийн 16 цаг хүртэл цолны үнэмлэх, цээж зурагтай өөрийн биеэр МБӨ-нд ирж бүртгүүлнэ.
3. Баяр наадмын бөхийн барилдаанд ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн нэрсийг 2021.06.29-нд гаргаж, Наадмын төв комисс, бөхийн салбар хороо батална.
4. Бөхчүүд, жаяг дэгийн багийнхан 07-р сарын 08, 09-ний өдрүүдэд 08-20 цагт МБӨ-нд Ковидын /PSR/ шинжилгээ өгч, гэнэтийн ослын даатгалд хамрагдан, мандатаа авна.
5. Барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн 2021.07.10-ны өглөө 08 цагт Хүй долоон худаг руу Тэнгис кино театрын зогсоолоос нэгдсэн унаанд сууж явна.
6. Бөхийн барилдаан 2021.07.10-наас 12-ны өдрүүдэд гурав хоног үргэлжлэх бөгөөд 7-р сарын 10-ны өдрийн 11 цагаас нэгийн даваа эхэлж, 16 цагаас хоёрын даваа явагдаж, өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана.
7. Бөхийн барилдаан нь 2021 оны 06-р сарын 12-нд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан Үндсэний бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр явна. (Маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглана. Хаялцах барьц сонгохгүй гэх мэт) Харин Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт наадмаас өмнө УИХ-аар батлагдаж амжихгүй болсон байна.
8. Бөхийн дэвжээд 2021 оны 07-р сарын 08, 09-ний өдрүүдэд барилдааны талбайгаас нэг км зайтай байрлах хамгаалалтын бүсэд бөхчүүдийнхээ (11, 12-нд барилдах) амрах гэр, майхныг барина.
9. Бөхийн дэвжээд барилдаан болох талбайд өөрийн гэрээ барьж, даваа хооронд бөхчүүдээ амраана. 10. Бөхийн барилдааны гурвын даваа 07.11-ний өдрийн 09 цаг, дөрвийн даваа 13 цаг, тавын даваа 16 цагаас тус тус явагдана.
11. Бөхийн барилдааны зургаагийн даваа 07.12-ны 10 цаг, долоогийн даваа 13 цаг, наймын даваа 15 цаг, есийн даваа 16 цаг, арвын даваа 17 цагаас тус тус болно. 12. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд “Ковид-19” цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөнө.













