Коронавирусийн улмаас эдийн засаг агшилттай байгаа энэ үед иргэдийн амьжиргааг тэтгэх үүднээс Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг өнөөдөр /2020.05.06/ Ерөнхий сайд болон танхимын сайд нар танилцуулсан.
Тухайлбал, 0-18 насны хүүхдийн сар бүр авдаг мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг болгох шийдвэрийг гаргасан.
Дөрөвдүгээр сарын мөнгөнөөс олгогдоогүй үлдсэн 70 мянган төгрөгийг өнөөдрөөс данс руу шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдэв.
Тэгвэл хүүхдийн мөнгөний нэмэгдэл 70 мянган иргэдийн дасанд ороод эхэллээ.













