АСРАМЖИЙН ГАЗАРТ ЖЮҮЖИЦҮ БИЕ ХАМГААЛАХ УРЛАГИЙН КЛУБ БАЙГУУЛНА.
НҮБ-ийн хүүхдийн санд “Ододтой бүжиглэе” шоуний шагнал 50’000’000 төгрөгийг хандивлаж тус шагналыг UNICEF 100сая болгон “Өнөр Бүл” асрамжийн газарт бүрэн тохижсон бэлтгэлийн заалтай болгох JIUJITSU бие хамгаалах урлагаар хичээллэх бүрэн боломж бололцоог бүрдүүлнэ! Хүүхэд бүрт тэгш боломж миний байгуулсан асрамжийн энэ бэлтгэлийн заалнаас ирээдүйн Олимп, Дэлхийн аврагууд маш олон төрөх болтугай!
Мөн миний бие бүх зүйлд өөрийн хүсэл зоригоор оролцдог гэдгээ илэрхийлье.
.
‘
.
.
.
Яруу найрагч О.Цэнд-Аюуш 38 дахь удаагийн “Болор цом”-ын эзэн боллоо
Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найргийг тодруулдаг “Болор цом” наадам өнөөдөр “Сүлд” чуулгад боллоо.

Жил бүрийн “Болор цом” оны эхэнд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хэд хэдэн удаа хойшилсон юм. Тэгвэл Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах 38 дахь удаагийн “Болор цом” наадам өнөөдөр халдвар хамгааллын дэглэмийг сахин, үзэгчгүй зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 30 найрагч шүлгэн хүлгээ уралдууллаа.

Ийн Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд оров.

Харин“Цог” сэтгүүлийн нэрэмжит тусгай шагналыг яруу найрагч Д.Дамдинжав, “Эх оронч найрагч” шагналыг яруу найрагч П.Нямлхагва хүртлээ. Мөн яруу найрагч Т.Баянсан тусгай шагнал болон номоо хэвлүүлэх эрхийн эзэн болсноор “Болор цом” наадам өндөрлөлөө.













