Өнөөдөр МУ-ын зургаа дах Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж тамгаа хүлээн авлаа.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хамаг л нэр хүндтэй, улсын дээд албан тушаалыг хашдаг эрхэмүүд ирсэн байх юм.
Энэ үеэр Vandebo хамтлагийн дуучин Эбо Ерөнхийлөгч тангараг өргөж байхад өөдөөс нь т.а.м.х.и татаж баавартай сууж буй дүр зураг олныг бухимдуулж байна.


Өмнө жилээс эхлэн МАН-д үнэнчээр зүтгэсэн Vandebo хамтлаг нь дуучин Сэрчмаатай хамтран “Аялгуу” хэмээх намын дууг залуусд зориулан тэдэнд нөлөөлж өнгөрсөн зуны турш хит болж өдгөө 4 сая орчим хүнд хүрсэн байдаг.

УИХ-ын сонгуульд уг дуугаараа залуусд эрчтэй нөлөөлж ардын нам нь залуусын дунд ялалт байгуулахад томоохон нөлөө үзүүлсэн гэдгээрээ У.Хүрэлсүх ахынхаа хайрыг хүртсэн VANDEBO хамтлагийн хоёр маань тангараг өргөх ёслолд урилга авч арга хэмжээнд ийнхүү заларч суугаа харагдана.

Ахаа алд хүндэл, Дүүгээ дэлэм хүндэл гэдэг үгийг мэдэхээ байсан баавартай дүү нь хайрт ахынхаа өөдөөс ингэх юм гэж даан ч санасангүй…














