Зариг.мн сэтгүүлч Н.Өнөрцэцэгт гар хүрээгүйн камерын бичлэгт нотлогджээ

Цагдаагийн хурандаа Ч.Чинбат, “Zarig.mn” сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг нартай холбоотой хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийлээ. ЦЕГын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Зариг.мн” сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг ЦЕГын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбаттай маргалдсан, улмаар Ч.Чинбат хурандаа сэтгүүлчийг зодсон гэх мэдээлэл дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд гарсан. Үүнд албаны шалгалт явуулж, дүгнэлт гаргасан.

Шалгалтын явцад Ч.Чинбат хурандаа сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй. Тухайн сэтгүүлч өөрийнх нь эрхлэн явуулдаг сайт дээр зөрчлийн хэрэг нээгдээд шалгагдах явцад хэргийг шалгаж байгаа байцаагч, мөрдөгчтэй уулзалгүйгээр шууд хэлтсийн даргын өрөөнд орсон. Улмаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнтэй хэрүүл маргаан өдөж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан байна. Цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг өрөөнөөс нь гарч, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, саад болохгүй байхыг хүссэн. Тийм л шаардлага тавьсан. Гэвч удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тул эрх үүргийнхээ хүрээнд албадан гаргасан юм билээ. Сэтгүүлчийг өрөөнөөсөө албадан гаргасан хууль, тогтоомж зөрчөөгүйг, сэтгүүлчийн биед гар хүрээгүйг тогтоосон. Эдгээр нь бүгд камерын бичлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэв.

 эх сурвалж: Eguur.mn

Latest articles

Related articles

spot_img