Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга И.Баатархүү, Соёлын дэд сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Урлаг соёлын салбар хорооны дарга М.Батбаяр, тус соёлын салбар хорооны гишүүн Үндэсний урлагийн их театрын дарга Г.Цоггэрэл нар мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга И.Баатархүү: -Өнгөрсөн жилүүдийн наадмын төсөл 2.8-3.1 тэрбум байсан. Бид үүнээс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөж байна. 10 тэрбум төгрөгөөр зохион байгуулах тухай мэдээлэл гарч байсан. Энэ бол наадам зохион байгуулах төсөв биш. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд бүтэн жилийн турш хийх ажлын төсөв гэж ойлгосон.

Соёлын дэд сайд М.Батбаяр: -Ардын хувьсгалын 100 жилийн ойд төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийн зарцуулалт маш бага хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ мөнгийг эрүүл мэндийн салбар руу шилжүүлэх шийдвэр хэвээрээ. Удахгүй төсвийн толотгол хэлэлцэхээр энэ нь тодорхой болох байх. Түүнээс бус 10 тэрбум төгрөгөөр наадам хийх гэж байсан юм биш. Үндэсний их баяр наадам бол тусдаа төсөвтэй.
Үндэсний урлагийн их театрын дарга Г.Цоггэрэл: –Цахимаар явуулах наадмын нээлт, хаалтад зориулсан урлаг соёлын арга хэмжээнд аль болох цөөхөн хүнийг оролцуулж байгаа. Нийтдээ 350 хүн оролцоно. Зураг авалтаа Хүй долоон худагт хийж эхэлж байгаа.

ШУУРХАЙ: Шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замын хажуу руу унасан осол боллоо
Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой гэдэг газар замын хажуу руу унасан ocoл өчигдөр 20:40 цаг орчимд болжээ.

Энэ тухай дуудлагыг тухай өдрийн 21:45 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очиход бороо орж төмөр замын ул шороо угаагдаж төмөр зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний 9 вагон /7 вагон дизель түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ унаж, 3 вагоноос түлш асгарч байжээ.

Иймд Улаанбаатар Төмөр замын галын галт тэрэг 6 вагонтой 46 алба хаагчтай зургаадугаар сарын 25-ны 00:55 цагт хөдөлсөн. Ослын газарт Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
/мэдээнд дурдагдсан зургуудыг архиваас ашиглав/
Эх сурвалж: ОБЕГ













